Мэдээ

Олон улсын цанын холбооны 52 дугаар конгресс болоход 10 хоног үлдлээ

Олон улсын цанын холбооны 52 дугаар конгресс болоход 10 хоног үлдлээ
Блог

2020 оны FIS-ийн 52 дугаар Их хурал цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдож 2021 оны 06 сарын 04-ны өдөр цахимаар зохион байгуулагдахаар шийдвэрлэгдээд байгаа билээ. 

Энэхүү Их хурлаар FIS-ийн дараагийн ерөнхийлөгч болон зөвлөлийн гишүүдийг шинээр сонгох сонгууль болох бөгөөд Шведийн цанын холбооноос Арьес Матс, Их Британийн цанын холбооноос Элиаш Ёохан, Швейцарын цанын холбооноос Урс Лемман, Бельгийн Вант улсын цанын холбооноос FIS-ийн нарын бичгийн дарга асан Сара Льюис нар ерөнхийлөгчид нэр дэвшиж, зөвлөлийн сонгуульд 20 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 7 шинэ нэр дэвшигч оролцож байна.

Хурлыг Lumi Global болон Sceno Tec-тай хамтран цахимаар зохион байгуулах ба энэ нь FIS-ийн анхны цахим Их хурал болох юм.


Хурлыг дараах холбоосоор 12:00 CET цагт шууд дамжуулна.  https://youtu.be/I31gZ2F1XlU   




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.