2020 оны FIS-ийн 52 дугаар Их хурал цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдсон товоор 2021 оны 06 сарын 04-ны өдөр цахимаар амжилттай зохион байгуулагдлаа.
I. FIS-ийн анхны цахим Их хурлыг ZOOM-ээр зохион байгуулж, цахим санал хураалтыг LUMI GLOBAL-той хамтран амжиллтай явуулж ерөнхийлөгч Жиан Франко Каспер-ыг залгамжлахаар Их Британийн цанын холбооноос нэр дэвшигч Ёохан Элиаш /HEAD-ийн гүйцэтгэх захирал/ олонхын саналаар сонгогдлоо.
Ёохан Элиаш 65 саналаар 54.82%
Урс Лемман /Швейцар/ 26 саналаар 21.85%
Сара Льюис /Белгийн Хаант улс/ 15 саналаар 12.61%
Матс Аржес /Швед/ 13 саналаар 10.92%
II. Зөвлөлийн гишүүдийг дахин сонгож 16 хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөл бүрдлээ.
- ARJES, Mats, SWE
- GOSPER Dean, AUS
- KUMPOST Roman, CZE
- LEHMANN, Urs, SUI
- MINEV Tzeko, BUL
- MURASATO Aki, JPN
- PAINE Dexter, USA
- RODA Flavio, ITA
- ROESTE Erik, NOR
- SCHROECKSNADEL Peter, AUT
- SMREKAR Enzo, SLO
- STEINLE Franz, GER
- UUSITALO Martti, FIN
- VION Michel, FRA
- VYALBE Elena, RUS
- ZHEN Liangcheng, CHN
III. Ханна Керни (АНУ - Freestyle skiing), Марти Жихла (FIN - Cross-country skiing) нар Тамирчдын Комиссын Төлөөлөгчөөр томилогдлоо.
IV. Кейп Верде, Панам, Танзани, Арабын Нэгдсэн Эмират, Вануату улсын цанын холбоод албан ёсоор FIS-ийн гишүүн холбоогоор элслээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.