Мэдээ

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ 62 ЖИЛИЙН ОЙ, МШТХ-НЫ ЕНБД АГСАН СПОРТЫН МАСТЕР Б.ДЭЛГЭРБУЯН БАГШИЙН НЭРЭМЖИТ НАСАНД ХҮРЭГЧИД БОЛОН ӨСВӨР ҮЕИЙН УАШТ

Зорилго

МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Спортын мастер Б.Дэлгэрбуян багшийн үйл хэргийг мөнхжүүлэх, үе үеийн теннисчдэд дурсуулах, ширээний теннисний спортыг олон нийтэд болон хөдөө орон нутагт  сурталчилах, шилдэг тамирчдыг тодруулах, оны шилдэг тамирчдыг шалгаруулах, тамирчдын чансааг тогтоох, суралцагч хичээлэгчдийн ур чадварыг сорих, тамирчдын арга туршлага, техникийг харилцан солилцох, баг тамирчдыг хамтын ажиллагааг хөгжүүлэх, МШТХ-ны үйл ажиллагааг олон нийтэд  сурталчилах, хамтын ажиллагааг сайжруулахад оршино.

Тэмцээн явагдах заал, талбай, хугацаа

      Өсвөр үеийн болон Насанд хүрэгчидийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2021 оны 12 сарын 7-12-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах Ширээний теннисний “Оч” клубт зохион байгуулагдана. 

Тэмцээн явагдах төрөл, насны ангилал 

Тэмцээнд оролцогч  тамирчин нь анхан шатны Нийслэл болон  Бүсүүдийн   тэмцээндээ оролцож шалгарсан байна.

Насанд хүрэгчид, Өсвөр үеийн насны ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй баг, нэг бүрчилсэн төрөлдөө Баруун, Төв, Зүүн  бүсүүдээс тус бүр  эхний 2 байр, Хангайн бүсээс эхний 3 байр, Нийслэлийн бүсээс Насанд хүрэгчид, Өсвөр үеийн насны ангилал тус бүрд эрэгтэй, эмэгтэй багийн төрөлд эхний 7 байр,  ганцаарчилсан төрөлд Насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй эхний 23-байр, Өсвөр үеийн насны ангилал тус бүрд эхний 7 байрт шалгарсан тамирчид,  УАШТ-д оролцох эрхээ авсан тамирчид холимог хос (чөлөөтэй) тоглолтын төрлүүдээр зохион байгуулагдана.

            Өсвөр үе

10- с доош нас     2010 оноос хойш           11-12 нас  2008–2009 он  

13-15 нас           2005-2007 он           16-18 нас  2002–2004 он

Насанд хүрэгчид: 13-дээш нас


Дэлгэрэнгүй:

https://www.facebook.com/officialmtta/photos/pcb.2060096950806732/2060096644140096/




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.