МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧДЫН "Б" ЗЭРЭГЛЭЛИЙН 2021 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАЛУУЧУУДЫН
БОЛОН АХМАДЫН ЭРЭГТЭЙ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭСЭН3 АНГИЛАЛААР 2021 ОНЫ 11 САРЫН 20-НЫ БЯМБА ГАРИГТ
ОЧ КЛУБЫН ЗААЛАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА.
Тэмцээнд оролцогчийн үндсэн шалгуур нь өндөр ур чадвартай тамирчин бус, сонирхогч байна. Тэмцээнд оролцож болохгүй нөхцөл:
Тус тэмцээнд 2 удаа түрүүлсэн,
Ширээний теннисний спортын дэд мастер, мастер ба түүнээс дээш цолтой тамирчид. Тайлбар: Ийм цолтой боловч “Залуучуудын” ангилалд 30-аас дээш настай, “Ахмадын” ангилалд 40-өөс дээш настай, ур чадвар харьцангуй ойролцоо, бусад оролцогчид тэмцээнд оролцуулахаас татгалзаагүй тамирчинд энэ заалт хамаарахгүй
Ширээний теннисний спортын улсын цол авсан, сүүлийн 2 жилийн өсвөр үеийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан 18-аас доош насны тамирчин,
18 наснаас доош тамирчид эцэг эх болон дасгалжуулагч багшийн аль нэг болон ерөнхий шүүгчээс тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан байна.
40-өөс доош нас: 2-р байр Хишигбаяр 1-р байр Гантулга 3-р байр О.Баттүвшин
40-өөс дээш нас: 2-р байр Энхбат 1-р байр Энхбатар 3-р байр Б.Цогтоо
Эмэгтэйчүүдээс :
2-р байр Ганцэцэг 1-р байр Б. Мөнхшүр 3-р байр Б.Индра Тусгай байр . П.Даваацэрэн
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.