Мэдээ

2021 ОНЫ "Б" ЗЭРЭГЛЭЛИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧДЫН "Б" ЗЭРЭГЛЭЛИЙН 2021 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗАЛУУЧУУДЫН

БОЛОН АХМАДЫН ЭРЭГТЭЙ БОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ГЭСЭН3 АНГИЛАЛААР 2021 ОНЫ 11 САРЫН 20-НЫ БЯМБА ГАРИГТ

ОЧ КЛУБЫН ЗААЛАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ АВАРГУУДАА ТОДРУУЛЛАА.

Тэмцээнд оролцогчийн үндсэн шалгуур нь өндөр ур чадвартай тамирчин бус, сонирхогч байна.  Тэмцээнд оролцож болохгүй нөхцөл:

  • Тус тэмцээнд 2 удаа түрүүлсэн,

  • Ширээний теннисний спортын дэд мастер, мастер ба түүнээс дээш цолтой тамирчид.  Тайлбар: Ийм цолтой боловч “Залуучуудын” ангилалд 30-аас дээш настай, “Ахмадын” ангилалд 40-өөс дээш настай, ур чадвар харьцангуй ойролцоо, бусад оролцогчид тэмцээнд оролцуулахаас татгалзаагүй тамирчинд энэ заалт хамаарахгүй

  • Ширээний теннисний спортын улсын  цол авсан, сүүлийн 2 жилийн  өсвөр үеийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан 18-аас доош насны тамирчин, 

  • 18 наснаас доош тамирчид эцэг эх болон дасгалжуулагч багшийн аль нэг болон ерөнхий шүүгчээс тэмцээнд оролцох зөвшөөрөл авсан байна.

40-өөс доош нас:     2-р байр Хишигбаяр     1-р байр  Гантулга            3-р байр   О.Баттүвшин

40-өөс дээш нас:     2-р байр Энхбат 1-р байр  Энхбатар           3-р байр   Б.Цогтоо


Эмэгтэйчүүдээс :

         2-р байр Ганцэцэг  1-р байр  Б. Мөнхшүр          3-р байр  Б.Индра Тусгай байр . П.Даваацэрэн


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.