Мэдээ

Даргын мэндчилгээ


                                                            

         Монгол улсад ширээний теннисний спортыг нутагшуулж, мэргэжлийн спортын түвшинд
болоод хувь хүн хамт олны бие эрүүл сэтгэл өөдрөг амьдралын хэв маягийн үлгэр дуриал
болгон хөгжүүлж үнэлж барашгүй хувь нэмэр оруулсаар ирсэн манай Ахмад үеийнхэн,
Олон улсын ширээний теннисний холбоо, Олон улсын олимпийн хороо, Үндсэний олимпийн
хороо, Монгол Улсын Засгийн газар болон Биеийн тамир спортын Улсын хороо, Үндэсний
ба Олон улсын ширээний теннисний мэргэжлийн спортын болон сонирхогчдын Холбоод,
клубууд, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид, төлөөлөгчид, Монгол улсын үе үеийн теннисчид,
ширээний теннисний спортыг үзэгчид, дэмжигчид, идэвхтэн хэн бүхэн, олон нийтийн ба Медиа
байгууллагууд, хүндэт харилцагчид Ивээн Тэтгэгчид, нийт Монгол ахан дүүс Та бүхэндээ
халуун мэндийг дэвшүүлье.
Ширээний теннис түүхээс онцлох –
Ширээний теннисний Холбоо – нийгмийн оролцоо хариуцлага харилцаа хамаарал.
Улаанбаатар хотод 27 болон орон нутгуудад 30 гаруй тооны тогтмол үйл ажиллагаатай
клубуудтэй байна.
Монгол Улсад Олон улсын Стандарт технологи орчны аюулгүй байдал зэрэг шаардлагуудыг
хангасан спортын заал танхимуудын тоог нэмэгдүүлэн Шинээр бий болгож Олон улсын
зэрэг дэвийн тэмцээнүүд болон арга хэмжээнүүдийг бид Эх орондоо хүлээн авч Уламжлал
болгон тогтмол зохион байгуулан явуулж байх хүсэл эрмэлзэл дүүрэн ажиллаж байна.
(3-р зона – тоглолтын талбай бүсийн шаардлага хангасан).
Ширээний теннисний спортын Монгол Улсын Стандарт – баримттай Та бүхэн танилцаарай.
Ширээний теннис 2015-2021 – Солонгос, Сингапур, Япон, Хятад зэрэг улс орнуудаас тамирчид
шүүгчид багш дасгалжуулагчдыг урьж ажиллуулан харилцан туршлага солилцон хамтран 
ажиллаж Гадаад харилцаа хамтын ажиллагааг улам бэхжүүлэх ажлын хүрээнд ширээний
теннисний Олон улсын тэмцээнүүдийг Улаанбаатар хотноо Тэдэн удаа 2016, 2019 онуудад
амжилттай зохион байгуулж нийт 23 улс орны 450 тамирчдыг урьж оролцуулав.
Монгол Улсын ширээний теннисний Улсын Шигшээ багийн тамирчид түүхэнд Анх удаа
Tokyo 2020 – Олимпд оролцож амжилттай тоглолтуудыг хийв.
Тамирчид Дасгалжуулагч нартаа талархал илэрхийлье, та нараараа бид бахархаж байна.
 Та бүгдэд эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөж мэндчилсэн,
Монголын Ширээний Теннисний Холбооны Ерөнхийлөгч – Ц. Гантулга
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.