Мэдээ

Биеийн жингийн индексийг тооцоолох арга

Биеийн жингийн индексийг тооцоолох арга
Мэдээ

Хүн бүр өөр өөр өндөртэй байдаг учир хүмүүсийн байх ёстой жинг тоймлон тогтоох нь хэцүү учир биеийн жинг өндөртэй харьцуулан туранхай, хэвийн, эсвэл таргалалттай эсэхэд үнэлэлт өгдгийг  биеийн жингийн индексийг тодорхойлох арга гэнэ.

<18.5 туранхай

18.5-24.9 хэвийн жин

25-29.9 илүүдэл жинтэй

30-34.9 Таргалалт I зэрэг

35-39.9 Таргалалт II зэрэг

>40 таргалалт III зэрэг гэж үзнэ.

Жишээлбэл: Биеийн өндөр 170см, жин 67 кг хүний БЖИ-г тооцон олцгооё.

БЖИ=67:(1.7*1.7)=67:2,89=23.18 хэвийн жинтэй гэж үзнэ.

Хэмжихэд анхаарах зүйлс:

1. Баталгаат жин, өндөр хэмжигч хэрэглэх хэрэгтэй.

2. Жингээ өглөө босоод бие зассаныдараа эсвэл хоол цай хэрэглэхийн өмнө, хэрэглэснээс хойш 2-3 цагийн дараа хэмжих хэрэгтэй.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл