Мэдээ

ОРВОГ ГАШУУНЫ БОР ТОЛГОЙД ОЛИМПИЙН БАМБАРЫГ БАДРААЛАА

Монгол эх орныхоо хилийн захын дөрвөн цэгт Монгол Улсын төрийн далбааг “Токио-2020” олимпийн бамбартай хамт аялуулах, триатлон-дуатлоны спортыг сурталчлах санаачилгыг Монголын триатлоны холбоо, Монгол Японы найрамдлын нийгэмлэгээс 2019 онд гаргасан билээ. Уг ажлыг МҮОХ, ХХЕГ, Япон улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад байгууллага дэмжин ажиллаж байгаа юм.Далай орны минь өмнөд хилийн 652 тоот баганад Олимп-спортын зүтгэлтнүүд, Хил хамгаалах байгууллагын төлөөлөл хүндэтгэл үзүүлж, “Токио-2020” бамбарыг залсан тухай нэвтрүүлгийг "MNB Спорт" сувгаар 3-р сарын 20, 21-нд үзэгч олондоо хүргэв. Нэвтрүүлгийг дараах ЛИНКЭЭР сонирхоно уу:



Төрийн далбаа, “Токио-2020” бамбарыг удахгүй Монгол Улсын зүүн цэг болох Дорнод аймгийн Соёлз уулын Модот хамар, хойд цэг болох Хөвсгөлийн Монгол шарын даваанд аялуулж, олимпизмыг сурталчлах юм.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.