Мэдээ

Ц.ЦЭРЭНБАТ АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦЛОО

Триатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээн 4-р сарын 23-25-нд Японы Хацүкайчид явагдлаа. Цар тахлын хүнд үед болж өнгөрсөн тус тэмцээнд Монгол Улсын тамирчин Цэдэндамбын Цэрэнбат эх орноо төлөөлөн дасгалжуулагч Коүсака Кентарогийн хамт оролцсон юм.
Азийн АШТ-д ердөө 12 орны 58 тамирчин хурд сорьсон бөгөөд эрэгтэй элитийн уралдаанд 9 орны 26 тамирчин өрсөлдөв. Цар тахал, хөл хорионы улмаас энэ удаа тун цөөн тамирчид Хацүкайчид очжээ.
Манай тамирчны хувьд сэлэлтийн зайгаа дуусгаад дугуйны уралдааныг эхлүүлж чадсангүй.


Ц.Цэрэнбатынхаа цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүсье


Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй элитийн уралдааны тоймыг дараах линкээр үзнэ үү:





Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.