Токио-2020 паралимпийн наадмын шүүгчээр томилогдоод байгаа триатлоны олон улсын шүүгч Б.Цагаанбаатарыг Монголын үндэсний паралимпийн хороо (МҮПХ)-ны удирдлагууд хүлээн авч баяр хүргэв.
Б.Цагаанбаатар нь Монгол Улсын спортын түүхэнд анх удаа паралимпийн шүүгчээр ажиллах болсон билээ.
Уулзалтад МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, Олон улсын паралимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Азийн паралимпийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, МҮПХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюунбат, МҮПХ-ны хэвлэлийн төлөөлөгч, МҮОНТелевизийн спортын сэтгүүлч Д.Батжаргал нар байлцлаа.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.