Мэдээ

Ц.ЦЭРЭНБАТ МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭВ

Японы Иокохама хотноо триатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний гараа өчигдөр (5-р сарын 15-нд) өндөрлөлөө. Тус тэмцээний 35-39 насны эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Монгол Улсын иргэн Цэдэндамбын Цэрэнбат стандарт зайг (1500м сэлэлт-40 км дугуй-10 км гүйлт) 2 цаг 15 минут 53 секундэд туулж, Монголын триатлоны түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүллээ. Тэрээр мөн насны ангилалдаа 9-р байр эзэлжээ.

Барианд орсныхоо дараа Цэрэнбат “Энэхүү амжилт олон хүмүүсийн тусламж дэмжлэгээр бүтэж, тэдний урам зоригоор эрчлэгдэж байгааг үргэлж санаж мэдэж явдаг юм.
Монголын триатлоны дээд амжилтыг шинэчилж чадсандаа баяртай байна!
Дараагийн тэмцээн 6-р сарын 20-нд болно” хэмээн өгүүлэв.
Ц.Цэрэнбатдаа Монголын триатлоны нийт тамирчид, дасгалжуулагчид, дэмжигчдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.