Монгол Улсад олимпийн үзэл санааг дэлгэрүүлж, Монголын триатлоны спортыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Цэндсүрэнгийн Сандуйг МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн Алтан од” одонгоор өнөөдөр шагналаа.
Шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.