Мэдээ

ТОКИОД ШИНЭ АВАРГУУД МЭНДЭЛЛЭЭ

ТОКИОД ШИНЭ АВАРГУУД МЭНДЭЛЛЭЭ
Мэдээ

Токио-2020 олимпийн эрэгтэй триатлончдынөрсөлдөөнд Норвегийн Кристиан Блумменфелт тэргүүлж, алтан медалийн эзэн боллоо.Он гарснаас хойш хоёр ч уралдаанд түрүүлсэн тэрээр 1 цаг 45 минут 04 секундийнамжилтаар өнгөлсөн бол мөнгө, хүрэл медалийг Их Британийн Алекс Ие, ШинэЗеландын Хайден Вилде нар хүртэв.

Харин эмэгтэйчүүдийнаваргаар Бермудын арлын 33 настай тамирчин Флора Даффи тодорсон юм. Дэлхийнхошой аварга тэрээр олимпийн хүнд бэрх замыг 1 цаг 55 минут 38 секундэд туулж,улсынхаа түүхэнд анхны алтан медальтан болжээ. Мөнгө, хүрэл медалийн эзнээр ИхБританийн Жоржиа Тэйлор-Браун, АНУ-ын Кэти Заферес нар тодорлоо.




Олимпийн хөтөлбөрт анх удаа багтсан холимогбагийн буухиа уралдаанд Их Британийн баг 1 цаг 23 минут 41 секундийн амжилтаартүрүүлж, АНУ, Францын багууд удааллаа.

Буухиа уралдааны дүн:
1. Их Британи 01:23:41
2. АНУ 01:23:55
3. Франц 01:24:04

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.