Мэдээ

Б.ЦАГААНБААТАР: Паралимп, олимп бол тамирчид төдийгүй шүүгч нарын тухайд ч тэргүүн оргил

Монгол Улсын иргэн, Олон улсын шүүгч Бямбаагийн Цагаанбаатар Токио-2020 паралимпийн наадамд шүүгчээр ажиллаж байгаа билээ.
“Миний хувьд Гүйлтийн торгуулийн цэгт ажиллах үндсэн хуваарьтай, мөн зарим гараанд сэлэлтийн шүүгчээр гарч байна. Анх удаа ийм өндөр түвшний тэмцээнийг шүүж үзлээ, их зүйлийг ч сурч мэдлээ. Паралимп, олимп бол зөвхөн тамирчид төдийгүй шүүгч нарын тухайд ч тэргүүн оргил гэж хэлж болно. Дэлхийн шилдэг 26 шүүгч энд хүрэлцэн иржээ. Монголын триатлоны холбоо, Монгол эх орноо төлөөлөн энд ирж, Токио-2020 паралимпийн хамгийн сонирхолтой тэмцээний нэгийг хамтран явуулах хариуцлагатай үүрэг гүйцэтгэсэндээ их баяртай байгаа” хэмээн ярив.
Олон улсын шүүгч Б.Цагаанбаатарт баяр хүргэж, амжилт хүсье.

Фотог: Найдангийн Базарсүрэн


Фотог: Janos M. Schmidt | World Triathlon
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.