Ханжоү-2022 Азийн зуны спортын наадам нь 2022 оны 9-р сарын 10-25-нд БНХАУ-ын Ханжоү хотноо зохиогдож, 10 мянга илүү тамирчид 40 спортын 61 төрөлд 482 иж медалийн төлөө өрсөлдөх юм.
Хамгийн сонирхолтой нь энэхүү Азийн наадамд Номхон далайн бүс нутгийн Австрали, Шинэ Зеланд тэргүүтэн 17 орны ҮОХ-ны 300 тамирчин триатлон, хөнгөн атлетик, үшү, дугуйт тэшүүр, хүндийг өргөлтийн төрлөөр анх удаа манай тивийнхэнтэй өрсөлдөж, эхний 3 байрт шалгарсан тохиолдолд зөвхөн дурсгалын медалиар шагнуулна, медаль нь багийн дүнд тооцогдохгүй гэнэ.
Ийм шийдвэрийг өнөөдөр Азийн олимпийн зөвлөлөөс гаргажээ. Ингэснээр Азийн 45 орон дээр Далайн 16 орны баг тамирчид нэмэгдэж Ханжоүд өрсөлдөх нь ээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.