“Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагчаар Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны УЗ-ийн гишүүн Ц.Сандуй сонгогджээ. Танд баяр хүргэж, амжилт хүсье.
“Бээжин-2022” өвлийн олимпод цанын ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх аваад буй. Тамирчид олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй гардуулан өглөө. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж байгаа юм.
Монголын олимпын баг тамирчид 1-р сарын 31-ний даваа гарагт Бээжинг зорино.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.