Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны VIII чуулган өнөөдөр (2022.03.28) "Шангри-Ла" зочид буудалд боллоо. Ээлжит чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон юм.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зургаан суудлын төлөө анх 26 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн ч долоо нь нэрээ татсанаар 19 хүний дунд өрсөлдөөн өрнөв. Нэг гишүүн зургаа хүртэлх хүний нэр дугуйлан саналаа өгөхөд Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон буюу 84 санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр улиран сонгогдов.
Шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдтэй танилцана уу.
 
- Ц.Сандуй (Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч) 84 санал
 - Т.Амаржаргал (Байт харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч) 66 санал
 - П.Буяндэлгэр (Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга) 65 санал
 - А.Ганбаатар (Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч) 64 санал
 - Ч.Амарсанаа (Ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн) 61 санал
 - Д.Жаргалсайхан (Гандболын холбооны ерөнхийлөгч) 61 санал авч сонгогдлоо.
 
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.