Монгол Улсын триатлонч Цэдэндамбын Цэрэнбат “TATETRA” тэмцээнд 2 цаг 10 минут 42 секундын амжилт үзүүлж, Монголын триатлоны стандарт зайн (1500м сэлэлт-40км дугуй-10км гүйлт) дээд амжилтыг ахиулав. Японы Татеямад өчигдөр болсон тус тэмцээнд 870 гаруй тамирчдаас Цэрэнбат нийт дүнгээр 24 дүгээр байрт, 35-39 насны ангилалдаа 4 дүгээр байрт шалгарчээ.
Тэрээр 2021 оны 5-р сард Йокохамагийн Дэлхийн аваргын цувралаар энэхүү үзүүлэлтийг 2 цаг 15 минут 53 секундаар шинэчилж байсан юм. “Монголын триатлоны холбооны хамт олон, энэхүү спортоор хичээллэж сонирхогч та бүхэндээ талархаж, Монгол хүний эрүүл ухаан, хүч чадал, хийморь цогийг бадрааж явахыг хичээдэг нэгэн шүү” хэмээн өгүүлэв.
Монголын триатлоны дээд амжилтыг шинэчилсэн Ц.Цэрэнбатдаа халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.
МОНГОЛЫН ТРИАТЛОНЫ ХОЛБОО
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.