Мэдээ

ХАНЖОҮ АЗИЙН НААДАМ 2023 ОНД БОЛНО

Эль-Кувейт: Азийн олимпийн зөвлөл (OCA)-өөс Азийн зуны спортын XIX наадмыг БНХАУ-ын Ханжоүд 2023 оны есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулах болсныг зарлалаа.

Тус наадам нь анх 2022 оны есдүгээр сарын 10-25-нд болох хуваарьтай байсан ч цар тахлын улмаас ОСА өнгөрөгч тавдугаар сарын 6-нд хойшлуулж, наадмын шинэ товыг зарлах ажлын хэсэг байгуулсан билээ.
Ажлын хэсэг өнгөрөгч хоёр сарын хугацаанд Хятадын олимпийн хороо, Ханжоүгийн Азийн наадмын зохион байгуулах хороо, хувьцаа эзэмшигч талуудтай удаа дараа хэлэлцэж, бусад наадам, уралдаан тэмцээнтэй давхцуулахгүй байх талаар судалжээ. Ийнхүү ажлын хэсгээс шинэ товыг ОСА-гийн удирдах зөвлөлд танилцуулсныг баталж байгаа юм.
ОСА-гийн албан мэдээллээс
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.