Монгол оронд айлчлан ирээд буй Японы триатлоны холбооны ерөнхийлөгч Мицүхидэ Иваки өнөөдөр МҮОХ, Монголын триатлоны холбоогоор уулзалт хийлээ. Түүнийг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзав. Ноён М.Ивакиг МҮОХ-ны "Олимпын алдар" одонгоор шагнасныг энэ үеэр гардуулан өглөө.
Ноён Мицүхидэ Иваки нь спортын зүтгэлтэн төдийгүй туршлагатай улс төрч бөгөөд Японы хуульзүйн сайд, дэд сайдын алба хашиж, парламентийн гишүүнээр гурван удаа сонгогдож байжээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.