Мэдээ

"Багахангай марафон 2025"-г зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.

"Багахангай марафон 2025"-г зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа.
Фото мэдээ
Багахангай дүүргийн Засаг даргийн орлогч дарга Х.Цогцэцэгээр удирдуулан 28 хүний бүрэлдэхүүнтэй хуралдаж, ажил үүргийн хуваарийг хэсгийн ахлагч нарт үүрэг болгон өглөө.
Холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр, менежэр Д.Бадамгарав нар тус хуралд оролцож Тэмцээний ерөнхий зохион байгуулалт, бүртгүүлсэн нийт тамирчид, дүүрэг, аймаг, байгууллагийн тоо, тэмцээний ерөнхий мэдээллийг танилцуулж, өмнөх жилүүдэд гарч байсан алдаа дутагдалыг засч залруулах, сайжруулах асуудлыг ярилцлаа.
Мөн
-Цаг агаарын байдлаас хамааран тэмцээний өдрийг нэг хоног урагшлуулах, хойшлуулах
-Нээлт, хаалтын үйл ажиллагаа, хөтөлбөр
-Замын аюулгүй байдалыг бүрэн хангах, тэмдэг тэмдэглэгээг тодруулах
-Замын тоос шороог дарах
-Постууд дээр байрлуулах асар майхан, ширээ сандал, машиныг бэлдэх
-Эмнэлэгийн яаралтай тусламж,
-Худалдаа үйлчилгээний нэгдсэн асар майхан бэлдэх
-Тамирчдын хоолны тэжээллэг чанар, ус
-Шүүгчдийн ажил үүргийн хуваарь
-Тамирчид зориулалтын хувцас, пүүзтэй гүйх гэх мэт асуудал дээр ярилцаж санал хүсэлтээ солилцож , цаашид хэсэгчилсэн ажлын хэсэг хуралдаж өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг хянаж ажиллахаар тохирлоо.
Тэмцээнд оролцох нийт баг тамирчиддаа амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.