Мэдээ

ОУХМ Ч.Пүрэвжав "Чежү 100км ултра марафон"-д ТЭРГҮҮН байр эзэллээ.

ОУХМ Ч.Пүрэвжав "Чежү 100км ултра марафон"-д ТЭРГҮҮН байр эзэллээ.
Фото мэдээ
Солонгосын хэт холын марафон гүйлтийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Чежү 100км ултра марафон" 2025.05.24-нд Чежү хотод 24 дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Холбооны Дэд ерөнхийлөгч, ОУХМ Чимэдрэгзэний Пүрэвжав 100км-т 09:45:56 гүйж тэргүүн байр эзэлсэнд холбооны УЗГишүүд, нийт тамирчдын өмнөөс халуун баяр хүргэе.

Ингэснээр ОУХМ Ч.Пүрэвжав нь 100км гүйлтийн 40-44 насны ангилалд /эмэгтэй/ Монгол улсын дээд амжилтыг эзэмшиж байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл