СЭЛЭНГЭ МАРАФОН 4 дэхь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Холбоо нь УИХ гишүүн Ч.Ундрамын санаачилсан Сэлэнгэ марафоныг 2025.06.07ны өдөр Сэлэнгэ аймгийн ЗДТГ, БТСГ-тай хамтран 4 дэхь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Сэлэнгэ аймгийн сумдууд, албан байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж мөн бусад аймгуудын төлөөлөл болсон тамирчид зорин ирж оролцсон өргөн цар хүрээтэй тэмцээн болов. Өмнөх жилүүдэд 700-аад тамирчид хамрагдаж байсан бол энэ жил энгэрийн дугаар авч баталгаажсан 4000-гаруй тамирчин
Сэлэнгэ аймгийн иргэдийн дунд:
- Өсвөр үеийн АШТ 4 насны ангилалаар
- Бүх нийтийн кросс гүйлт 5км,10км 3насны ангилалаар
Нээлттэй :
- 10км 18-аас дээш нас
- 21.097км Хагас марафон 5насны ангилалаар
Сонирхогчдын дунд:
- 21.097км Хагас марафон 2насны ангилалаар
Тэргэнцэртэй иргэдийн дунд
- 1000м 18-аас дээш нас тус тус зай төрлүүдээр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.
Олон улсын стандартад нийцүүлэн тэмирчдын цаг амжилтыг баталгаажуулахаар анх удаа ЧИП ажиллуулсан нь биелэлээ олж амжилттай ажилласаныг дуулгахад таатай байна. Мөн бүх хүмүүст хүртээмжтэй байлгах , зорилго тавин ажиллаж тэргэнцэртэй иргэд, Сонирхогчдын дундах гүйлтийн зай төрлүүдийг нэмж оруулсан нь энэ жилийн тэмцээний онцлог болж чадлаа.
Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Улсын их хурлын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батболд зэрэг олон хүндтэй зочид төлөөлөгч нар, Тэмцээнийг санаачлан зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж ивээн тэтгэж хамтран ажиллласан ЧИНГИСИЙН АЛТАН ЗООС ХХК, болон бусад байгууллагуудад Тамирчид, Холбооны нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
+28С халуунд өөрийгөө ялан дийлж замаа дуусгасан бүх тамирчиддаа баяр хүргэж, амжилт хүсье.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад гар бие оролцон ажилласан Мэргэжлийн-32шүүгч / Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо/, Сэлэнгэ аймгийн БТСГ -15шүүгч, Сайн дурын-20шүүгч, Эмч-5, Цагдаагийн албаас хамгаалалтанд -35шүүгч Нийт-107 шүүгчид, арын албаны ажилчиддаа баярлалаа.
Дараа жилийн тэмцээн даанч хол байна даа. . .
Тэмцээний дүнг Эхний 3 байр эзэлсэн байдлаар танилцуулбал:
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ДУНД:
1000м Охид. 10-11 нас
• Алтантуяа 03.49 I
• Х.Шинээ 03.53 II
• Э.Намуун 03.56 III
1000м Хөвгүүд. 10-11 нас
• Тэмүүлэн 03.23 I
• Б.Эрдэнэболд 03.44 II
• Б.Болор-Эрдэнэ 03.49 III
1000м Охид 12-13 нас
• Ундармаа 04.02 I
• Амин-Эрдэнэ 04.02 II
• Хонгорзул 04.05 III
1000м Хөвгүүд 12-13 нас
• Тэлмүүн 03.12 I
• Энхбилэг 03.28 II
• Баттогтох 03.35 III
2000м Охид 14-15нас
• С.Отгонмөнх 08.08 I
• Д.Дэлгэрмаа 08.31 II
• Мичидмаа 08.33 III
2000м Хөвгүүд 14-15 нас
• Тайван 07.11 I
• Бүрэнжаргал 07.14 II
• Бат-Эрдэнэ 07.22 III
3000м Охид 16-17 нас
• М.Мөнхжин 12.16 I
• Ц.Соёлсайхан 13.24 II
• Дэлгэрнаран 13.37 III
3000м Хөвгүүд 16-17 нас
• Тэмүүжин 10.39 I
• Ууганбаяр 10.41 II
• Өсөх-Ирээдүй 10.58 III
Өсвөр багийн нэгдсэн дүнгээр
• БТСГ I
• Орхонтуул ЕБС II
• Түшиг ЕБС III
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ИРГЭДИЙН ДУНД:
10км Эмэгтэй 18-34 нас
• Ганцэцэг 42.55.00 I
• Н.Сүмбэрбат 57.18.00 II
• Б.Номин-Эрдэнэ 57.37.00 III
10км Эрэгтэй 18-34 нас
• Ч.Майбаяр 36.12.31 I
• Б.Хилчинбаатар 36.12.31 II
• М.Батболд 37.45.00 III
5км Эмэгтэй 35-49нас
• Оюунбилэг 24.30.00 I
• Г.Ганчимэг 25.59.00 II
• О.Мөнхжаргал 28.13.00 III
5км Эрэгтэй 35-49 нас
• Б.Батчулуун 20.24.39 I
• Х.Ган-Очир 20.59.13 II
• Э.Батбаяр. 21.57.47 III
5км Эмэгтэй 50-аас дээш нас
• Ч.Пагмасүрэн 28.30.00 I
• Нарангэрэл. 30.52.00 II
• Б.Эрдэнэчимэг 33.20.00 III
5км Эрэгтэй 50-аас дээш нас
• М.Жанарбек 22.57.28 I
• Д.Ганбаатар 24.11.25 II
• П.Болдбаатар 25.17.39 III
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
1000м Эмэгтэй Тэргэнцэртэй иргэдийн дунд
• Б.Даваасүрэн 6.38
1000м Эрэгтэй Тэргэнцэртэй иргэдийн дунд
• Ж.Бүрэнтөгс 5.31 I
• Б.Даваасүрэн 5.24. II
• П.Наранбаатар 6.00. III
НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН
10км Эмэгтэй 18-аас дээш нас
• М.Номин 37.44.68 I
• Б.Мөнхзаяа 40.04.86 II
• Оюунбаяр. 47.26.65 III
10км Эрэгтэй 18-аас дээш нас
• Б.Ачбадрах 32.49.00 I
• Т.Баасандаш 33.21.00 II
• Т.Элбэг 34.14.00 III
21.097км [Хагас марафон] Эмэгтэй 18-29 нас
• Д.Бадамхатан 1.38.34 I
• Ц.Пүрэвсүрэн 2.19.23 II
• Н.Пүрэвсүрэн 2.21.07 III
21.097км []Эрэгтэй 18-29 нас
• О.Нацагдорж 1.10.20 I
• Д.Мягмарсүрэн 1.15.14 II
• М.Гантулга 1.16.45 III
21.097км Эмэгтэй 30-39 нас
• Б.Тэргэл 1.33.22 I
• А.Энхцэцэг 1.37.28 II
• Д.Март 1.42.52 III
21.097км Эрэгтэй 30-39 нас
• Б.Суваргахайрхан 1.20.00 I
• Ө.Отгонзаяа 1.21.59 II
• Б.Батсүрэн. 1.23.50 III
21.097км Эмэгтэй 40-49нас
• С.Алтантуяа 1.39.55 I
• В.Отгонтуул 1.52.49 II
21.097км Эрэгтэй 40-49 нас
• Ч.Батжаргал 1.24.46 I
• Ж.Баатарболд 1.24.56 II
• Б.Анхбаяр 1.28.37 III
21.097км Эмэгтэй 50-59 нас
• С.Уранчимэг 1.57.15 I
• Ц.Оюун 2.03.23 II
• Б.Байгалмаа 2.17.52 III
21.097км Эрэгтэй 50-59 нас
• Т.Батцэнгэл 1.29.04 I
• Х.Энхболд 1.31.04. II
• Д.Дорждэрэм 1.33.22. III
21.097км Эмэгтэй 60-аас дээш нас
• М.Оюун-Эрдэнэ 1.49.24 I
• С.Энхцэцэг 2.14.18 II
• Н.Эрдэнэчимэг 2.21.12 III
21.097км Эрэгтэй 60-аас дээш нас
• Г.Загдаа 1.42.08 I
• С.Ганбаатар 1.49.23 II
• С.Энхтайван 2.10.05 III
СРНИРХОГЧДЫН ДУНД:
21.097км Эмэгтэй 18-34нас
• Э.Бямбасүрэн 1.44.50 I
• Н.Батцэцэг 1.46.20 II
• П.Хулан 1.49.28 III
21.097км Эрэгтэй 18-34нас
• Ц.Төгөлдөр 1.33.48 I
• А.Энхмэнд 1.34.12 II
• Г.Мөнх-Оргил 1.36.20 III
21.097км Эмэгтэй 35-аас дээш нас
• Б.Бямбацогт 1.52.43 I
• О.Батцэцэг 1.56.11. II
• Ц.Цэгмэд. 1.56.70 III
21.097км Эрэгтэй 35-аас дээш нас
• Н.Оюунболд 1.31.02 I
• Д.Төмөрхуяг 1.31.54 II
• Ж.Цогт-Эрдэнэ 1.39.36 III