ЗАЛУУЧУУД, НАСАНД ХҮРЭГЧИД, МАСТЕРУУД, СОНИРХОГЧДЫН
6/12/24 ЦАГИЙН ГҮЙЛТИЙН УАШТ-ИЙ ТОВЧ МЭДЭЭ
Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 5 тоот тогтоолыг үндэслэн нийтийн биеийн тамир, спортыг хүн амын дунд хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд, залуус, ахмад, аж ахуй нэгж, байгууллага хамт олныг гүйлтийн спортод татан оролцуулах, аймаг бүрийг өөрийн нэрийн марафон гүйлттэй болгох, сурталчилан таниулж хөгжүүлэх, тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэх зорилготой Залуучууд, Насанд хүрэгчид, Мастерууд, Сонирхогчдын 6/12/24 цагийн гүйлтийн 10 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Баянхонгор аймагт зохион байгуулж байна.
Тэмцээний хүндэт зочидоор
Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Энхбат, ЗДТГ-ын дарга Т.Хишигбаатар, Засаг даргын зөвлөх Д.Уганцэцэг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга В.Наранчимэг, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Отгонбямба, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны дэд ерөнхийлөгч А.Болдмаа, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Гүйцэтгэх захирал, тэмцээний Ерөнхий шүүгч С. Өнөрбаяр нар оролцлоо.
Тэмцээнийг нээж АИТХ дарга Э.Энхбат үг хэлэв.
Монгол улсын төрийн далбааг дараах шилдэг тамирчид мандууллаа.
М.Оюун-Эрдэнэ ОУХМ
• 6 цагийн гүйлтийн Мастеруудын ангилалд 64км гүйж Монгол улсын дээд амжилт тогтоосон
• Хөнгөн атлетикийн Мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 4 алт, 3 мөнгөн медалтай
• Гүйлтийн спортоор 47 жил хичээлллэж байна.
Ч.Батжаргал ОУХМ, Зэвсэгт хүчний 032-р ангийн Ахлах ахлагч
• Улаанбаатар хотоос Ховд аймаг хүртэл 1700км замыг 17 хоногт амжилттай гүйж дуусгасан
• Улын жимийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны оролцогч
• 12 цагийн гүйлтэнд 135км гүйж түрүүлсэн
О.Маргад-Эрдэнэ ОУХМ
• 2025 оны 1сард БНХАУ-ын Шиамин марафонд 140км гүйж Монгол улсын рекорд амжилтыг 12 цагт шинэчлэн тогтоосон.
Л.Батмөнх, Спортын дэд мастер,
• Баянхонгор аймгийн хэт холын марафон гүйлтийн тамирчин нар туг өргөж тэмцээнд хүндэтгэл үзүүллээ.
3 цагийн гүйлтийг 11 насны ангилалаар зохион байгуулж, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Увс, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий, Завхан, Төв, Булган, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд зэрэг 17 аймаг, 3 спорт хороо, 5 дүүрэг, 15 байгууллага болон I RUN Mongolia, Ахиллис Монгол, Р running, Active running, Mongolian Elite Runners, UB hiking, Митайм Монголиа, Цэгц уулын клуб, Let’s run, Thiess running, Үсрэлт тэсрэлт 21 зуун, Оргил өөд хамтдаа, Эрдэнэт ултра, Талын шонхор, Eco runners, Hurd marathon, Dayan, 3R зэрэг нийт 130 гаруй тамирчин бүртгүүлсэнээс 104 тамирчин гараанаас 2025.07.25-ны 10:30-д эхэлж бүтэн 24 цаг тасралтгүй гүйж 07 сарын 26-ны 10:30-д барианд орж аваргуудаа шалгарууллаа.
АЛБАН ЁСНЫ ДҮН МЭДЭЭГ ТАНИЛЦУУЛБАЛ:
6 цагийн гүйлт – 18-34 нас / Эмэгтэй /
Х.Цолмон 58.161км I
Т.Нацагханд 53.754км II
Г.Норжмоо 53.440км III
6 цагийн гүйлт – 18-34 нас / Эрэгтэй /
У.Тэмүүжин 66.314км I
Г.Ариунболд 65.568км II
Ө.Төрмөнх 61.775км III
6 цагийн гүйлт – 35-49 нас / Эмэгтэй /
О.Ариунаа 57.681км I
С.Отгончимэг 54.417км II
А.Мөнхгэрэл 53.943км III
6 цагийн гүйлт – 35-49 нас / Эрэгтэй /
Д.Баттулга 63.430км I
Ц.Энхболд 56.328км II
Б.Бат-Итгэл 53.947км III
6 цагийн гүйлт – 50 дээш нас / Эмэгтэй /
Ц.Оюун 49.728км I
Б.Болормаа 46.860км II
А.Баярмаа 46.833км III
6 цагийн гүйлт – 50 дээш нас / Эрэгтэй /
Д.Дорждэрэм 65.15км9 I
Д.Мөнхбаяр 60.331км II
П.Батболд 57.720км III
6 цагийн гүйлт /Сонирхогч/ – 18-39 нас / Эмэгтэй /
Г.Ганчимэг 46.995км I
Г.Наранчимэг 40.117км II
Г.Цэцэгсайхан 38.609км III
6 цагийн гүйлт /Сонирхогч/ – 18-39 нас / Эрэгтэй /
Г.Баттулга 59.692км I
З.Рысхан 53.059км II
Ц.Мөнхзолбоо 53.036км III
6 цагийн гүйлт /Сонирхогч/ – 40 дээш нас / Эмэгтэй /
Б.Саруулмаа 44.190км I
Н.Ризагүл 41.914км II
А.Ичинхорлоо 35.958км III
6 цагийн гүйлт /Сонирхогч/ – 40 дээш нас / Эрэгтэй /
Ч.Дарханбаяр 46.684км I
П.Алтанхуяг 41.025км II
Д.Баярсайхан 33.425км III
12 цагийн гүйлт – 18-34 нас / Эмэгтэй /
А.Батчимэд 95.347км I
12 цагийн гүйлт – 18-34 нас / Эрэгтэй /
С.Хишигдорж 116.222км I
Э.Лхагвасүрэн 111.143км II
Д.Найдандорж 98.083км III
12 цагийн гүйлт – 35-49 нас / Эмэгтэй /
Н.Лхагва-эрдэнэ 96.548км I
Н.Нина 94.498км II
Б.Мөнхнаран 84.017км III
12 цагийн гүйлт – 35-49 нас / Эрэгтэй /
Б.Анхбаяр 128.038км I
О.Эрдэнэбулган 111.064км II
Д.Баянбат 106.926км III
12 цагийн гүйлт – 50 дээш нас / Эмэгтэй /
М.Оюун-Эрдэнэ 101.046км I
Б.Алтантуяа 71.938км II
С.Мөнхнасан 71.369км III
12 цагийн гүйлт – 50 дээш нас / Эрэгтэй /
Д.Баярмагнай 94.333км I
С.Лочинсүрэн 82.658км II
Г.Эрдэнэбилэг 79.505км III
24 цагийн гүйлт – 18-34 нас / Эмэгтэй /
Ж.Батцоож 159.108км I
Б.Гүнтэвчимэг 142.966км II
Д.Оюунжаргал 112.247км III
24 цагийн гүйлт – 18-34 нас / Эрэгтэй /
Б.Төрболд 241.708км I
Ч.Батжаргал 196.569км II
Г.Ууганбаяр 101.637км III
24 цагийн гүйлт – 35-49 нас / Эмэгтэй /
Ч.Наранцацралт 180.904км I
Б.Болормаа 137.685км II
Б.Гүнтэвтуяа 128.966км III
24 цагийн гүйлт – 35-49 нас / Эрэгтэй /
О.Маргад-эрдэнэ 208.603км I
Э.Ганбат 195.509км II
С.Ганболд 174.302км III
24 цагийн гүйлт – 50 дээш нас / Эмэгтэй /
Л.Гандолгор 158.798км I
Б.Гүнтэвдэлгэр 133.166км II
Н.Уранчимэг 122.304км III
24 цагийн гүйлт – 50 дээш нас / Эрэгтэй /
Ц.Жамбаа 151.307км I
Б.Оюунбаатар 148.548км II
З.Хавал 130.200км III
24 цагийн Багийн гүйлтийн төрлийг анх удаа зохиож, Монгол улсын дээд амжилтыг бүртгэх түүхэн гарааг хийсэн. Багийн төрөлд оролцохоор мэдүүлэг өгсөн багийн тамирчдын хамгийн дээд цагийн амжилт үзүүлсэн 3 хүний нийлбэр цагаар шалгаруулдаг.
Дээд амжилтын эзэдээр:
МХХМГХолбоо- 646.880км Эрэгтэй баг
Б.Төрболд 241.708 км
О.Маргад-Эрдэнэ 208.603 км
Ч.Батжаргал 196.569 км
Э.Ганбат
Ц.Жамбаа
Эрдэнэт Ултра марафон - 443,036 км Эмэгтэй баг
Ч.Наранцацрал 180.904 км
Б.Гүнтэвдэлгэр 133.166 км
Б.Гүнтэвтуяа 128.966 км
А.Цогзолмаа
Х.Одгэрэл
Багийн нэгдсэн дүнгээр
МХХМГХ
Эрдэнэт Ултра марафон
Баянхонгор аймаг шалгарлаа.
Энэ жилийн тэмцээний онцлогыг дурдвал
- Цол зэргийн нормативыг шинээр 32 хүн биелүүлж, үнэмлэх тэмдэгээ гардан авлаа.
- 24 цагийн дээд амжилтыг шинэчлэн 241,708км болголоо.
- Олон улсын стандартад нийцүүлэх, тамирчдын цаг амжилтыг баталгаажуулах зорилгоор холбоо нь анх удаа бие даан Цаг хэмжилтийн чип ажиллуулж, шууд дамжуулалт хийлээ.
- Нийтийн биеийн тамир, спортыг хүн амын дунд хөгжүүлэх зорилгын дагуу УАШТ-нийг анх удаа хөдөө орон нутаг Баянхонгор аймагт зохион байгууллаа.
Нийт оролцсон баг тамирчид, хамтран зохион байгуулсан албан байгууллага,Баянхонгор аймгийн нутгийн удирдлагууд, ивээн тэтгэгч, Тамирчдын цагийн амжилтыг баталгаажуулахаар хичээнгүйлэн ажилласан нийт шүүгчид, хөгжөөн дэмжихээр хүрэлцэн ирсэн тамирчдын ар гэрийнхэнд баярлаж талархсанаа илэрхийлье.
Дараа жилийн тэмцээн даанч хол байна даа.