Мэдээ

15 дахь удаагийн 24 цагийн гүйлтийн ДАШТ Франц улсын Альби хотод 10 сарын 18-19нд болж өндөрлөлөө.

15 дахь удаагийн 24 цагийн гүйлтийн ДАШТ Франц улсын Альби хотод 10 сарын 18-19нд болж өндөрлөлөө.
Гадаад
ТЭД БОЛ ЯЛАГЧ
        15 дахь удаагийн 24 цагийн гүйлтийн ДАШТ Франц улсын Альби хотод 10 сарын 18-19 хооронд амжилттай зохион байгуулагдаж Монголын цагаар 16 цагт тамирчид барианд орлоо.
Монгол улсаа төлөөлөн 7 тамирчин хувийн болон багийн төрлөөр оролцсон бөгөөд өөрсдийн нөөц бололцоо тэсвэр тэвчээрийг харуулж тэмцээндээ амжилттай оролцлоо.
Ч.Батжаргал - 173,057км
Ж.Батцоож - 170,225км
Л.Гандолгор - 153,403км
Ц.Жамбаа - 137,259км
гүйж замаа амжилттай дуусгасан бол Б.Төрболд, Б.Гүнтэвчимэг, Д.Оюунжаргал нарын тамирчдын хувьд бэртэлийн улмаас эмчийн зөвлөсөний дагуу цааш гүйхгүй боломжгүй болж тэмцээнийг дуусгалаа.
        Цаг агаар уур амьсгал, цагийн зөрүү, бэртэл гэмтэл, арын албаны дасгалжуулагчгүй өөрсдийн зорилго, мөрөөдөл, хүсэл тэмүүлэлийнхээ дагуу тив алгасан 40 гаран улсын 400-аад Дэлхийн шилдэгүүдтэй нэг зам дээр уралдаж, өөрсдийгөө сорьсон, туршлага суусан томоохон гараа боллоо.
Өөрийн улсын рекордуудыг шинэчлэн тогтоосон амжилтуудаас гадна Дэлхийн эмэгтэй рекордыг Их Британи улсын тамирчин Webster Sarah 278,622км гүйж шинэчлэн тогтоосон гайхалтай цаг үеийн гэрч болцгоолоо.
        24 цагийн турш догдлон хүлээн үзсэн хамт байсан та бүхэндээ бас баярлалаа.
      Тамирчдын маань хамгийн том тулах цэг болсон гэр бүл, найз нөхөд, байгууллага хамт олон, гүйлтийн спортоор хичээллэдэг, ойлгож дэмждэг хүн бүрт Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүд, хамт олны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.