Холбоо үүсэж хөгжсөний 15 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал, жилийн эцсийн тайланг 2025.12.18-ны өдөр зохион байгууллаа.
2025 оны Шилдэг ивээн тэтгэгч, Шилдэгийн шилдэг тамирчин, Шилдэг тамирчин, Мастеруудын шилдэг тамирчин, Шилдэг дасгалжуулагч, Шилдэг клуб, , Шилдэг шүүгч, Шилдэг ажилтанд шагнал гардуулах эрхмийг зарлав.
Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбооны шагнал
1. Шилдэг ивээн тэтгэгч: МХХМГХ Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Б.Батболд
МХХМГХ Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасамбуу
2. Шилдэг дэмжигч: Баянхонгор аймаг
Шоутеч ХХК
Монфүүд Ланд ХХК
3: Шилдэг дасгалжуулагч: А.Гантулга
4. Шилдэг ажилтан: Б.Мягмарсүрэн
5. Шилдэг шүүгч: Д.Бадамгарав
6. Шилдэг тамирчин: Б.Төрболд
7. 2025 оны Шилдэгийн шилдэг тамирчин: О.Маргад-Эрдэнэ
8. 2025 оны Мастеруудын шилдэг тамирчин: М.Оюун-Эрдэнэ
9. Шилдэг клуб: Хурд марафон гүйлтийн клуб
Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны шагнал
10. Биеийн тамир спортын тэргүүний ажилтан:
Б.Мягмарсүрэн
М.Оюун-Эрдэнэ
Д.Бадамгарав
Биеийн тамир спортын улсын хорооны шагнал
11. 100 жилийн ойн медаль: А.Гантулга
А.Хосхүү
Монголын Үндэсний Олимпийн Хорооны шагнал
12. Алтан-Очир одон: Б.Лхагвасамбуу
13. Олимпийн алдар одон: Г.Хишигсайхан
Д.Бадамхатан
14. Олимпийн алтан медаль: Ч.Батжаргал
Г.Бат-Эрдэнэ
Монголын Мастеруудын Биеийн Тамир Спорт Хорооны шагнал
15. Мастеруудын алдар одон: Л.Батмөнх
16. Спортын Од тэмдэг: Д.Ариунжаргал
17. Хүндэт зүтгэлтэн цол тэмдэг: Д.Өлзийжаргал
18. Тэргүүний ажилтан цол тэмдэг: Ч.Пүрэвжав
Ж.Баатарболд
М.Дуламсүрэн
И.Батболд
Монголын Залуучуудын Холбооны шагнал
19. Хөдөлмөрийн алдар цол тэмдэг: Б.Доржпалам
Т.Шийтэрчулуун
20. Тамирчны алдар цол тэмдэг: М.Гантулга
Б.Тэргэл
нар тус тус шагнал хүртлээ.
2025 оны жилийн эцсийн тайлангийн болон холбооны 15 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал ийнхүү үр дүнтэй болж, дурсгалын зураг татуулж, ирсэн зочдод холбооны нэрэмжит гарын бэлгийг өгснөөр өндөрлөлөө.
Хамтран ажилласан спорт хороо, аймаг, дүүрэг, клуб, дасгалжуулагч, тамирчдад маш их баярлалаа. Та бүхэндээ ирж буй шинэ ондоо спортын улам өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.