Б.Цэвээндаш /МУГТ, бэлтгэл хурандаа / 2026.02.05-ны өдөр “Ice Marathon-2026” хэт холын марафон гүйлтийн олон өдрийн гүйлтийн төрөл болох ганцаарчилсан гүйлтийг Улаанбаатар хотын төв цэг Сүхбаатарын талбайгаас Бээжин-Тяньжин чиглэлд нийтдээ 1600 км гүйхээр гараанаас гарлаа.
Холбоог төлөөлж Гүйцэтгэх захирал С.Өнөрбаяр, тамирчин ОУХМ М.Оюун-Эрдэнэ, Д.Дамдинжав, СМ Гүнтэвчимэг, Д.Бямбасүрэн нар Баянзүрхийн товчоо хүртэл үдэн гаргаж өгч амжилт хүслээ.
Эх дэлхий байгалиа хайрлах, мод тарих, бүх насны хүнд “Эрүүл зөв амьдрах”-ын утга учрыг таниулах, хэт холын марафон гүйлтийн спортыг суртачилах, 1600км замыг 40-45 хоногт дуусгах, хүйтний улиралд 2 улсыг дамжин гүйж, монгол хүний тэсвэр тэвчээрийг харуулах зорилго тавин эхлүүлж байна.
Дашрамд дурдахад, Б.Цэвээндаш маань Дэлхийн ноён оргил болох 8848 м өндөр Эверест ууланд 2012, 2015, 2016 онуудад хойд урд талаас нь авирахдаа амжилттай оргилд гарч, Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулж чадсан тамирчин хүн юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.