Мэдээ

МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО.

МОНГОЛ ХҮН ДЭЛХИЙН МАСТЕРУУДЫН ДЭЭД АМЖИЛТЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО.
Гадаад
50 км-ийн ДАШТ Энэтхэг улсын Дэли хотод 2026.03.14 өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Мастеруудын ангилалд: /60-аас дээш нас/
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул, Амор- Тэнгис ХХК- ажилтан, 100 км, 12цагийн гүйлтийн /мастер ангиллын / дээд амжилтын эзэн, ОУХМ Мягмаржавын Оюун-эрдэнэ 50км зайд 04:08:43 цагийн амжилтаар Тэргүүн байр эзэлж, Дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов.
Тамирчдын амжилтыг танилцуулбал:
- Дархан-Уул аймгийн уугуул, холбооны шигшээ баг, ”Хурд” марафон гүйлтийн клубийн тамирчин, Баяртогтохын Номин-Эрдэнэ 03:20:32 цагийн амжилтаар V байранд шалгарч, Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож,ОУХМастер цолны болзол биелүүллээ.
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Холбооны шигшээ баг, Mongolian Elite Runners”клуб, Дэд хурандаа Б.Адьяа захирагчтай Зэвсэг хүчний 327-р ангийн тамирчин, Монгол Улсын 6/12 цагийн уралдааны рекордч, ОУХМ Баяраагийн Сарангуа 03:27:33 цагийн амжилтаар IX-байр,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Холбооны шигшээ баг ”Хурд” клубийн тамирчин, Монгол улсын 100км -н дээд амжилтын эзэн, ОУХМ Довдонгийн Бадамхатан 03:53:40 цагийн амжилтаар 20-байр эзэлж, БАГИЙН НИЙЛБЭР дүнгээр Монгол улс IV байранд орсон түүхэн амжилтуудын эзэд боллоо.
Багийн бүрэлдэхүүнд:
- Багийн ахлагч: Холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Хөнгөн атлетикийн ОУХМ Базарсүрэнгийн Батболд
- Дасгалжуулагч-р Ерөнхий нарийн бичгийн дарга Сундуйн Өнөрбаяр
- Хэвлэл мэдээлэл: МҮОНРТ Спортын сэтгүүлч Дашхүүгийн Баярсайхан нар оролцлоо.
Холбооны Ерөнхийлөгчид, Удирдах зөвлөлийн гишүүд, дасгалжуулагчид, Гэр бүлийнхэн, Ажлын хамт олон, Дэмжиж тусалж захын мушгин суусан та бүхэндээ баярлалаа.
Монгол улсаа төлөөлөн оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.