Мэдээ

ХЭТ ХОЛЫН ГҮЙЛТИЙН ТАЛААР

ХЭТ ХОЛЫН ГҮЙЛТИЙН ТАЛААР
Фото мэдээ
ХЭТ ХОЛЫН ГҮЙЛТИЙН ТАЛААР
/ULTRA MARATHON/
#МХХМГХ нь сүүлийн жилүүдэд манай улсад идэвхтэй хөгжиж буй холын зайн гүйлт тэр дундаа марафон болон хэт холын марафон гүйлтийн/ #ultramarathon төрлийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг билээ.
Үйл ажиллагааны хүрээнд Улаанбаатар Марафон, Багахангай Марафон УАШТ, Монгол Говь 225, 6,12,24цагийн гүйлтийн уралдаан зэрэг томоохон холын зайн гүйлтийн тэмцээн уралдаануудыг жил бүр тогтмол зохион байгуулдаг.
Гүйлт сонирхогчид, гүйлтэд дурлагсад, энэ төрлийг сонирхож буй та бүхэнд хэт холын марафон гүйлт буюу #УльтраМарафоны талаар мэдээлэл бэлтгэн хүргүүллээ.
Хэт холын марафон/ ультра гүйлтийн талаар мэдвэл зохих зүйлс:
1. Классик марафон гүйлт нь 42,195км зайд явагддаг бол хэт холын ультра гүйлт нь 50км, 100км, 50майл, 100майл, 6,12,24цаг болон түүнээс дээш хугацаанд явагддаг.
2. Марафон гүйлт нь ихэвчлэн хотод асфальт зам дээр болдог бол хэт холын тэмцээнүүд хот, хөдөө байгаль, парк, говь цөл, битүү зал г.м зохиогдож болох бүхий л төрлийн газар засмал болон шороо, элс хайрга бүхий зам дээр дээр зохиогддог нь онцлог.
3. Ультра гүйгч нар ихэнхдээ ямар нэг супер ур чадвараас илүүтэй өөрсдийн тэсвэр тэвчээрийн хязгаарыг сорих дуртай хүмүүс байдаг.
4. Хэт холын гүйлт нь сэтгэл санааны тэсвэр, тэвчээрийн спорт юм. Дийлэнхдээ биеийн хүч, бэлтгэлээс илүүтэй сэтгэлийн хүчээр замаа дуусгах нь олонтаа.
4. Хэт холын гүйлтэд бэлдэх нь марафон гүйлтийн бэлтгэлээс илүү амар.
Марафонд оролцогч тамирчид хурд, амьсгал, тэсвэр, уян хатан чанараа сайжруулахын тулд интервал, темпо, холын гүйлт зэрэг олон бэлтгэлийг хатуу гадарга дээр хийдэг. Ультра гүйгчдийн хувьд тэсвэр илүү чухал учир холын гүйлтийн бэлтгэл илүү хийдэг.
5. Ультра гүйлт нь эрх чөлөө, сэтгэл санааны амар амгалан мэдрэмжийг өгдөг.
Хэт холын гүйгч нар бэлтгэлээ ой мод, уул, шороон зам, парк, засмал бол гүйлтийн зам зэрэг өөрт сонирхолтой аль дуртай газраа хийж хотын стессээс хол өөрөө өөртэй үлдэх боломж олгодог учир биеийн тэсвэрийг сайжруулахын зэрэгцээ сэтгэлийн хат суух, өөрийгөө хөгжүүлэх, стессээс ангижрах давуу талыг бий болгодог.
6. Хэт холын гүйлтийн үед алхаж болдог.
Олон цаг, өдрийн гүйлтийн үед хэсэг алхаад гүйх нь хэвийн үзэгдэл. Зарим ультра тэмцээнүүд олон цагаар өгсүүр уруу өндөр авалттай, байгалийн хүнд хэцүү нөхцөлд явагддаг. Уулын хэт холын гүйлтийн үед өгсүүр алхахад дэм үзүүлэх үүднээс зарим тэмцээнүүдэд таяг хэрэглэхийг зөвшөөрдөг. Хотын марафон гүйлтэд оролцогчид аль болох гүйж замаа гүйж дуусгахыг хичээдэг бол хэт холын гүйлтэд та цаг ямагт урагшилж биед үүсэх өвдөлт, зовиурыг даван туулж замаа дуусгаж хувь хүний тэсвэрийн хязгаарыг шалгах зорилготой билээ.
Гүйлт сонирхогч та бүхэнд спортын амжилт, эрүүл энхийг хүсье.
Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбоо

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.