https://fb.watch/9iTY0WjKbR/ Багахангай дүүрэгт Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн холбооны нэрэмжит Улсын Аварга Шалгаруулах тэмцээн 2021.10.17 ны өдөр 9 дахь жилдээ амжилттай зохиогдож, 25-н байгууллагын 160 гаруй тамирчид 50км ,10км ,5х10км –н буухиа 6 цагийн гүйлтэнд тэсвэр тэвчээрээ сорьж, халдвар хамгаалалын дэглэмийг сахиулж , зөвхөн мэргэжлийн тамирчдын дунд зохион байгууллаа.
МХХМГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга , ерөнхий шүүгч С.Өнөрбаяр Багахангай дүүргийн засаг даргын орлогч Болормаад рапорт өгч тэмцээнийг нээв.
Тэмцээий гол зорилго нь 2022 онд зохион байгуулагдах тивийн болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
• 50км зай төрөлд Б. Номин- Эрдэнэ (Үчимбэр клуб) 3.47.12 цагийн амжилтаар спортын мастерын болзол ,
• Н.Лувсаншарав. ҮБТДСургууль 3ц 20м.22с амжилтаар СДМ болзол шинээр тус тус биелүүлж.
• 6 цагийн гүйлтэнд. холбооны шигшээ багийн тамирчин Д. Бадамхатан ОУХМ- 70км 650м ,
• Ч. Батжаргал ОУХМ- Зэвсэгт хүчний 032-р анги, холбооны мастеруудын шигшээ багийн тамирчин 72км 586 м МУ-ын шинэ дээд амжилтууд-г тус тус шинээр шинэчлэн тогтоолоо.
Тус тэмцээний онцлох зүйл нь хамгийн залуу тамирчин нь - 19 настай, хамгийн ахмад тамирчин 78 настай ОУХМ, марафон гүйлтийн загалмайлсан эцэг Б.Болд 50км уралдаж 75-79 насны ангилалд бас нэгэн шинэ дээд амжилтын эзэн болж гайхалтай үйл явдал боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.