БТСУХ-ноос зохион явуулж байгаа "Дасгал Хөдөлгөөн Хийцгээе" аяны хүрээнд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Токио 2020 олимпын марафон, гүйлтийн төрөлд оролцох тамирчдаа дэмжих зорилгоор МХХМГХ-ны ахмад тамирчин Б.Болд /ОУХМ/ ахлагчтай, МХХМГХ-ны ахмад тамирчин Л.Нэргүй /CМ/, Ш.Батсүх /ОУХМ/, Д.Баатархүү /СМ/, Ч.Болдбаатар /CM/ нарын ахмад гүйгчдээс бүрдсэн баг 100км Богд уулын гороо гүйлт хийхээр 2021.07.10-ны өдрийн 04:15 цагт гараанаас гарч амжилттай гүйж байна.
Дашрамд дурьдхад өдрийн 16:30 цагт Богд уул түргэний голд МХХМГХ-ны дэд ерөнхийлөгч Б.Батболд угтан авч үдэн гаргаж өгчээ.
Монголын Хэт Холын Марафон Гүйлтийн Холбооноос ахмад тамирчддаа амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.