Уулын жимийн УАШТ-нд аймгуудаас Булган, Эрдэнэт, Хөвсгөл,Дархан, Хэнтий, Дорнод, Завхан, Төв аймаг, Алдар Спорт хороо, Хилчин спортхороо, Аврагч спорт хороо, СХД, БГД, БЗД, Налайх, гүйлтийнклубээс Үсрэлт 21-р зуун, Топ, Мазаалай, Актив ранинг, Хамтдаа гүйцгээе, Irun, Гэгээ марафон, Тэнгэр уулчид, JCI Хайкинг,УБ хайкинг клуб, Шунхлай ХХК ,ҮБТДС, МУИС, МУБИС-с шалгарсан36 байгууллагын 92 тамирчин тэсвэр тэвчээрээ сорьж ,,халдвар хамгаалалындэглэмийг сахиулж , зөвхөн мэргэжлийн тамирчдын дунд зохион байгууллаа.
МХХМГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга,ерөнхий шүүгч С.Өнөрбаяр, НСХорооны Биеийн тамирын хөгжлийн хэлтсийндарга, Холбооны дэд ерөнхийлөгч, А.Болдмаад рапорт өгчтэмцээнийг нээв. Тэмцээний нээлтэд Холбооны дэд ерөнхийлөгчБ.Лхагвасамбуу, /Тэрэлж –Хангай жуулчны баазын захирал / Б.Батболд / Баяжат ХХКзахирал/ Холбооны удирдах зөвлөлийн гишүүн- ЗХЖШ- Биеийн тамирспортын хэлтсийн дарга хурандаа, МУГДасгалжуулагч Д.Цог-Эрдэнэ оролцлоо.
Тэмцээий гол зорилго нь 2022онд зохион байгуулагдах Уулын жимийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндоролцох баг тамирчдыг сонгон шалгаруулахад байлаа.
Тэмцээн 1: Уулынжимийн гүйлтийн явагдсан зай төрлүүд
Ганцаарчилсантөрөл
№ | Төрөл | Насны ангилал | Ангилал |
1 | 15км | 18-29 нас | Эм, Эр |
2 | 12км | 30-39 нас | Эм, Эр |
3 | 9км | 40-49 нас | Эм, Эр |
4 | 6км | 50-59 нас | Эм, Эр |
5 | 3км | 60-аас дээш нас | Эм, Эр |
Тэмцээн2: Багийн буухиа гүйлтийн тэмцээн.
18-29, 30-39,40-49,50-59, 60 дээш насны гурванүеийн тамирчид буухиа гүйлтийн төрөлд баг болж оролцсон нь залуучууд нь ахмадаахүндэлсэн ,ахмадууд залуу үеэ таньж мэдэрсэн сайхан тэмцээнболлоо
- Холбооны"Хүндэт медаль"~аар марафон гүйлтийн спортод олонжил, үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадтамирчин ОУХМ Шаравын Батсүх, 100км~ийн Монгол улсын рекордч,холбооны дасгалжуулагч Батбаярын Доржпалам нарыг шагнав.
- Зэвсэгтхүчний биеийн тамирын "Алдар" медалиар дараах 5 хүн шагнагдлаа.1. Сундуйн Өнөрбаяр ЕНБД, 2.Буянтогтохын Болд (ахмадтамирчин ) 3.Баярцогтын Мөнхзаяа- (ОУХМ)Шилдэг марафонч, 4. Чулуудайн Батжаргал /Монгол улсын рекордч,Зэвсэгт хүчний 032~р ангийн тамирчин/,
Тэмцээнийонцлогоос дурдвал ахмад тамирчин 78 настай Буяндэлгэр эгч, Болд ахнар оролцлоо. Замын хувьд өгсүүр уруу ихтэй, гэнэтийн цастай, хүйтэн байсан ньзохион байгуулагчид, тамирчдын хувьд сорилт, тэвчээр шаардсан тэмцээн боллоо.
Уулын жимийн УАШТ~д идэвхтэй оролцсон нийтаймаг, гүйлтийн клуб, дасгалжуулагч, тамирчдад болонивээн тэтгэгчиддээ талархлаа илэрхийлж, цаашдын аж амьдрал, спортын карьерт ньөндөр амжилт хүсье.
Тус тэмцээнийг зохион байгуулахад бүхталаар дэмжиж, үнэтэй хувь нэмэр оруулсан Холбооны дэд ерөнхийлөгч,Тэрэлж~Хангай жуулчны баазын захирал Б.Лхагвасамбууд талархал илэрхийлье. Тустэмцээнийг жил бүр уламжлал болгон хамтран зохион байгуулахаар боллоо.
|
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.