Мэдээ

2021 оны шилдгүүдээ шалгарууллаа.

2021 оны шилдгүүдээ шалгарууллаа.
Фото мэдээ
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны “Шинэ жилийн цэнгүүн” 2021 оны 12 сарын 25-ны өдөр амжилттай болж, оны шилдгүүдээ шалгарууллаа.
Холбооны “Хүндэт медаль”-аар ахмад тамирчин, Спортын мастер Л.Нэргүй,
Зэвсэгт хүчний биеийн тамирын “Алдар” медалиар бэлтгэл хошууч, ОУХМ, холбооны ахмадын зөвлөлийн дарга Ч.Цогоо, "Алдар" спорт хорооны хөнгөн атлетикийн дасгалжуулагч, хошууч, Спортын мастер Х.Уянга нар,
“Оны шилдэг дэмжигч байгууллага”-аар Б.Лхагвасамбуу захиралтай “ЖДЛ” ХХК Тэрэлж-Хангай ресорт жуулчны бааз,
“Оны шилдэг ивээн тэтгэгч”-ээр Холбооны дэд ерөнхийлөгч, ОУХМ Б.Батболд,
Монголын үндэсний олимпийн хорооны “Олимпийн Алтан очир” одонгоор ахмад тамирчин Р.Алданыш, “Олимпийн Алдар” одонгоор Холбооны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасамбуу,
Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны “Биеийн тамирын Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тамирчин ОУХМ Ч.Батжаргал, ОУХМ Д.Гантулга нар,
“Оны шилдэг тамирчин”-аар ОУХМ Д.Бадамхатан,
“Мастеруудын шилдэг тамирчин”-аар ОУХМ Б.Болд,
“Шилдгийн шилдэг тамирчин”-аар ОУХМ Ч.Батжаргал нар тус тус тодорлоо.
Мөн шинээр “Спортын мастер”-ын болзол биелүүлсэн Б.Номин-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ, “Спортын дэд мастер”-ын болзол биелүүлсэн Д.Дашням, Н.Лувсаншарав,
Спортын зэрэг биелүүлсэн тамирчид Б.Казанбай, Л.Бат-Амгалан, Д.Дорждэрэм, П.Төгөлдөр нартаа баяр хүргье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.