Мэдээ

Малчины төлөөлөл 790км-г замыг туулна

Малчины төлөөлөл 790км-г замыг туулна
Фото мэдээ
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин эмэгтэй Ч.Цэгмид Улаанбаатар хот хүртэл 790 км замыг хэт холын марафоны гүйлтийн төрөл олон өдрийн гүйлт хийхээр /Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа өнөөдөр гараагаа эхэллээ.
Ч.Цэгмид нь монголын малчдаа төлөөлөн анх удаа олон өдрийн гүйлтэнд гүйх шийдвэр 2021 онд Монголын хэт холын марафон гүйлтийн холбоонд хүсэлт гаргаснаар өнөөдөр ийнхүү замдаа гарлаа. .
Түүний зорилго нь: Малчин хүний тэсвэр хатуужил, өөр өөрийгөө ялан дийлэх ,“Номгон” сургуулийн түүхт 60 жилийн ойг угтаж Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас УБ хот хүртэл олон өдрийн марафон гүйлтийг малчны хотоос эхлүүлж өдөрт 30 км гүйснээр 06-р сарын 04-ний өдөр улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орно
Чулуунхүү овогтой Цэгмид би 1963 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд айлын 3 дахь охин болж мэндэлсэн .Хөнгөн атлетикийн спортын мастер цолтой . ахмад тамирчин. 1975 оноос хойш өдий хүртэл хөнгөн атлетикийн спортоор хичээллэж , энэ хугацаанд улс, аймаг, бүсийн чанартай уралдаан тэмцээнд нийт 39 удаа оролцсон туршлагатай


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.