Мэдээ

МАЛЧИН ЭМЭГТЭЙ Ч.ЦЭГМИД ДӨРӨВДӨХ ӨДРӨӨ ГҮЙЖ БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨВД ОРЖ ИРЛЭЭ

МАЛЧИН ЭМЭГТЭЙ Ч.ЦЭГМИД ДӨРӨВДӨХ ӨДРӨӨ ГҮЙЖ БАЯНХОНГОР АЙМГИЙН ТӨВД ОРЖ ИРЛЭЭ
Фото мэдээ
Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид /60 настай/ Улаанбаатар хот хүртэлх 790 км замын холын зайн гүйлтээ 2022 оны 05-р сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаасаа эхлүүлж 05-р сарын 14-нд буюу дөрөвдөх өдрөө 160 км-ийг туулан Баянхонгор аймгийн төвд орж ирлээ.
Түүнийг өнөөдөр Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-ын удирдлага, Номгон сургуулийн захирал хүүхэд багачууд, тус сургуулийн 1982 оны төгсөгчид буюу ангийн нөхөд, ах дүүс, Бууцагаан сумын нутгийн зөвлөл, Цагдаагийн газрын хамт олон угтан авлаа.
Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн хийж байгаа гүйлтээ маргааш өглөө Номгон сургуулийн гаднаас үргэлжлүүлэх болно.
Танд амжилт хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл