Мэдээ

"Багахангай марафон 2023" нээлтээ хийлээ

"Багахангай марафон 2023" нээлтээ хийлээ
Фото мэдээ
“Багахангай Марафон 2023” Өсвөр үе, насанд хүрэгчдийн УАШТэмцээнийг өнөөдөр “Багахангай дүүргийн ЗДТГ”-тай хамтран 12 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.
Ерөнхий ивээн тэтгэгчээр: “Орика Монголиа” ХХК,
Хамтран зохион байгуулагч: “Монфүүдланд” ХХК, “Шоутеч” ХХК, “ЖДЛ” ХХК, “Ундрах гарц” ХХК, “Вид Мед” ХХК, "Дөрвөлжин эрдэнэ" ХХК.
Хэвлэл мэдээлэл: МҮОНТ MNB, ажиллаж байна.
Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Багахангай дүүргийн засаг дарга А.Сүхболд нээж, МХХМГХолбооны Дэд ерөнхийлөгч, ОУХМ А.Болдмаа хүндэт зочноор оролцлоо.
Улсын аварга шалгаруулах “Багахангай марафон”-д Монгол, Япон, Америк, Голланд, Киргизстан 5 улс, аймгуудаас Баянхонгор, Булган, Дорнод, Орхон, Говь-Алтай, Увс, Төв, Говь-Сүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь, Хөвсгөл, Архангай зэрэг 15 аймаг, 6 дүүрэг, 23 клуб, 700 гаруй тамирчин оролцож байна.
Алдар Спорт хороо, Зэвсэгт хүчний 284, 327, 013-р ангиуд, Хилчин спорт хорооны 031, 0151, 0208, 0164-р дугаар ангиуд, Аварга спорт хороо, Сүлд спорт хороо, Let’s run, P Runners, Эрдэнэт актив, Ахиллис Монгол, Mongolian Elite runners, Үсрэлт 21-р зуун, Active running, I Run, Гэгээ марафон, KB Hiking, Эрдэнэт ундраа, ARC TEAM 5, Элит сургуулийн гүйлтийн клуб, Шонхор зэрэг клубууд оролцож байна.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл