Мэдээ

Н.Лхагва-Эрдэнэ "IAU 100км Азийн АШТ"-нд амжилттай оролцлоо

Н.Лхагва-Эрдэнэ "IAU 100км Азийн АШТ"-нд амжилттай оролцлоо
Гадаад
2023 оны 7 сарын 30-нд Энэтхэгийн Бангалор хотод болсон "IAU 100км Ази, Номхон далайн орнуудын АШТ"-нд Намхайдоржийн Лхагва-Эрдэнэ амжилттай оролцож 12-р байранд орлоо. Тэрбээр хувийн амжилтаа ахиулан 10:41:35 гүйж, улмаар чансаагаараа Монголдоо 3-рт /100км, Эмэгтэй/ бичигдлээ. Мөн насныхаа ангилалд Монгол улсын рекорд эзэмшиж байна. Н.Лхагва-Эрдэнэдээ цаашдынх нь ажил, амьдрал, спортын замналд улам их амжилт хүсэн ерөөе.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл