Мэдээ

Хэнтий аймагт "Тоонот 2023" кросс гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Хэнтий аймагт "Тоонот 2023" кросс гүйлтийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
Дотоод

ХЭНТИЙ АЙМГИЙН ИТХ-ЫНТӨЛӨӨЛӨГЧ Г.БАЙГАЛИЙН НЭРЭМЖИТ "ТООНОТ 2023" БҮХ НИЙТИЙН КРОССГҮЙЛТИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН боллоо.

 

МХХМГХолбоонь аймаг, дүүрэг, сумдыг нэрэмжит гүйлтийн тэмцээнтэй болгох зорилгоор энэ жил Хэнтий аймгийн Батширээт суманд бүх нийтийнкросс гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.

 

Хүн амындунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэн сурталчилах, гүйлтчийрэгжүүлэлтийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хөдөлгөөний хомсдолоос урьдчилансэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, эх орондоо гүйлтийн спортыг өсвөр үеийн болоннасанд хүрэгчид тэсвэр хатуужил, өөрийн дотоод нөөц боломжоо нэмэгдүүлэх, биебялдрын болон оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэхэд тэмцээний гол зорилгооршсон болно.

 

Нээлтийнажиллагаанд Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны Тэргүүн дэдерөнхийлөгч Базарсүрэнгийн Батболд, Хэнтий аймгийнИТХ-ын төлөөлөгч Гомбодоржийн Байгаль, Батширээт сумын Засаг дарга ГомбодоржийнГансүх, “Эйркатеринг” ХХК-ны Захирал Маньбадарын Болормаа, Гавъяат хуульч БазарсүрэнгийнСарантуяа, гимнастикийн ОУХМ Базарсүрэнгийн Эрдэнэчимэг  нар оролцлоо.

 

2023 оны 09 сарын 09өдөр Хэнтий аймгийн Батширээт суманд зохиогдсон тус тэмцээнд 10 насны ангиллаар 200 гаруй тамирчид хамрагдлаа. Тэмцээнийерөнхий ивээн тэтгэгчээр МХХМГХолбоо, ивээн тэтгэгчээр Эйркатеринг ХХК хамтраноролцож дэмжлээ. Тэмцээний зохион байгуулалт өндөр түвшинд явагдсан бөгөөд цагагаарын байдал тогтуун таатай, дулаахан байв. Мөн оролцогчид болон хөгжөөндэмжигчдээ хөгжөөх үүднээс 4 сая төгрөгний шагналынсантай азын сугалаа супер азтанаатодруулж, азтанаар өсвөр үеийн 4000м 16-17 насны хөвгүүдийн ангилалд оролцсонБатширээт сумын С. Одбаяр шалгарлаа.

 

     Батширээт сумын ЗДТГ, Өмнөдэлгэр, БатширээтЦэцэрлэг, Гурван баян, Батширээт тоонот, Батширээт ЭМТ, Батширээт ЕБС,Норовлин, Онон, Биндэр сумууд хамрагдлаа.

     Дараагийн тэмцээний шилжин явах цомыг Өмнөдэлгэр сумын ДамаагийнАриунжаргал ахлагчтай баг хамт олон гардаж авлаа.

 

     Нийт оролцогчид, байр эзэлсэн гүйгчид, сугалаанд хожсон хүмүүстээ баярхүргэе.

Хавсралт зураг


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл