Мэдээ

50км-т ДАШТ тэмцээнд Г.Бат-Эрдэнэ 18-р байранд орлоо.

50км-т ДАШТ тэмцээнд Г.Бат-Эрдэнэ 18-р байранд орлоо.
Мэдээ
/IAU/ - Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбооноос 50км гүйлтийн ДАШТ-ийг Энэтхэг улсын Hyderabad хотод 2023.11.05 өдөр зохион байгууллаа.
Холбооны шигшээ багын тамирчин Г.Бат-Эрдэнэ, Б.Сарангуа/ОУХМ /, Б.Долгормаа/СМ/ нар эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Тамирчдын үзүүлсэн амжилтуудаас дурдвал:
Г.Бат-Эрдэнэ, ОУХМ рекордч, Зэвсэгт хүчний 015-р ангийн тамирчин, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, ДАШТ 50км-т 2:58:41 гүйж 17-р байр эзэлж, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож 3 цагийн гүйлтийн амжилтыг хагалсан анхны тамирчин боллоо.
Б.Сарангуа, ОУХМ рекордч, Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327-р ангийн тамирчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, ДАШТ 50км-т 3:41:44 гүйж 18-р байр эзлэн, гүйсэн амжилтын чансаагаараа Монгол улсад 3-т эрэмбэлэгдэж орж ирлээ. Тэрээр 6 , 12 цагийн гүйлтийн Монгол улсын дээд амжилтыг эзэмшигч.
Б.Долгормаа, Спортын мастер, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, Хилчин спорт хорооны тамирчин, төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, 3:52:18 гүйж, 23-р байранд орлоо. Тэрээр 100км гүйлтийн Ази тивийн АШТ-ий 5-р байр, багийн мөнгөн медалын эзэн.
Тамирчдыг энэхүү тэмцээнд амжилттай оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд гүн туслалцаа үзүүлсэн Зэвсэгт Хүчний 015, 327-р ангийн хамт олон, дасгалжуулагч Б.Доржпалам, Т.Шийтэрчулуун, Дорнод аймгийн “Голомт банкны Дорнод салбарын” хамт олонд МХХМГХолбооны ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн гишүүдийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе!
Дэлгэрэнгүйг: https://www.facebook.com/IAUltra пэйжээс үзээрэй.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.