22 дахь удаагийн АМАС “Азийн Мастеруудын Аварга Шалгаруулах тэмцээн 2023” Филиппин улсад өнөөдөр эхэлж байна. 1500м гүйлтээр гараагаа эхэлсэн тус тэмцээнд 55-59 насны ангилалд М.Оюун-Эрдэнэ /СДМ/ алтан медаль, С.Уранчимэг /СМ/ хүрэл медаль, 60-64 насны ангилалд Ч.Пагамсүрэн хүрэл медаль, 65-69 насны ангилалд Н.Эрдэнэчимэг мөнгөн медалийн эзэд боллоо. Тус тэмцээн 2023.11.07-12 үргэлжлэх юм. Монголын баг тамирчид маш олон медаль авна гэдэгт итгэлтэй байна. Тамирчиддаа амжилт бүхний дээдийг хүсэн ерөөе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.