Мэдээ

24цагийн гүйлтийн ДАШТэмцээнд Монголын баг тамирчид АНХ УДАА БҮТЭН БАГААРАА амжилттай оролцлоо.

24цагийн гүйлтийн ДАШТэмцээнд Монголын баг тамирчид АНХ УДАА БҮТЭН БАГААРАА амжилттай оролцлоо.
Мэдээ

          24 цагийн гүйлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн – Тайваний Тайпэй хотод 2023.12.01-02 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

          Монголын баг тамирчдын ахлагчаар холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч /ОУХМ/ Б.Батболд, Дасгалжуулагчаар /гүйцэтгэх захирал/ С.Өнөрбаяр нар ахалж ДАШТэмцээнд анх удаа бүтэн багаараа оролцлоо.

 

          24 цагийн гүйлтийн ДАШТэмцээнд 45 улс оролцсоноос эрэгтэй баг 625.857км
16-р байранд, эмэгтэй баг 493.800км 18-р байранд шалгарлаа. Дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх линкээр орж танилцана уу. https://iau-ultramarathon.org/2023-iau-24h-world...

 

24 цагийн гүйлт

Э. ГАНБАТ                        233.117км

П. ОТГОНБААТАР           212.278км

Н. ЛХАГВА-ЭРДЭНЭ      192.450км

Б. ГҮНТЭВЧИМЭГ          183.350км

Ч. БАТЖАРГАЛ               180.462км

 

12 цагийн гүйлт

Ч. ПҮРЭВЖАВ                 117.800км

 

Тамирчдын амжилтын мэдээллийг:

https://bao-ming.com/eb/content/5713#grade /Энгэрийн дугаараар/

 

          34 хүртэлх насны ангилалд Э.Ганбат, 40-44 насны ангилалд Н.Лхагва-Эрдэнэ, Ч.Пүрэвжав нар ОУХМ, Б.Гүнтэвчимэг СМ шинээр цол зэргийн 2020 оны шинэчилсэн нормативаар болзлоо биелүүллээ.

 

Цаг агаар, салхитай, хүйтэн бороотой, сэрүүн өдөр байлаа.

 

          24 цагийн турш өөрийгөө ялж, сэтгэл зүйгээ бэлдэж, хоол хүнсээ тохируулж, нойр, ядралтаа тэвчиж, булчин өвдөх, шөрмөс татах, суга цавь холгох, хувцсаа зохицуулах, хөлийн хумснууд нь нурах, цэврүү үсрэх зэрэг хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж замаа дуусгасан тамирчиддаа баяр хүргэе!

 

          Мөн тус тэмцээний үеэр /Open Race/ Мастеруудын ДАШТэмцээн давхар зохион байгуулагдсан юм. Монгол улсаа төлөөлөн ОУХМ З.Нина 60-64 насны ангилалд 131,800км гүйж ангилалдаа 5-р байранд орлоо.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.