Мэдээ

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Мэдээ

            Холбоо нь 2023.12.14 өдөр жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж, хурлыг МХХМГХолбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батболд нээж, 2023 онд зохиогдсон уралдаан тэмцээн, үйл ажиллагааны тайланг гүйцэтгэх захирал /ЕНБД/ С.Өнөрбаяр танилцууллаа.

           Тус хурал нь удирдах зөвлөл, зохион байгуулах зөвлөл, дасгалжуулагчийн зөвлөл, орон нутгийн салбар зөвлөлийн төлөөллүүд оролцлоо. Салбар зөвлөлийн тэргүүн Архангай-Нэргүйбаатар, Баян-Өлгий-И.Жанибэк, Хөвсгөл-Н.Лхагва-Эрдэнэ, Увс-А.Гантулга  аймгийн төлөөллүүд байлцлаа. Мөн хянан шалгах зөвлөлийн гишүүн Б.Вандан-Очир/ОУХМ/, С.Гүнтэвчимэг/СМ/ нар ажиглагчаар ажиллалаа.

           Хурлаар оны шилдгийн шилдгийг шалгаруулж, төсөв дээр ярилцаж, 2024 онд зохион байгуулагдах гадаад арга хэмжээ, дотоод уралдаан тэмцээнүүдийг баталлаа. Тус хурлаар оны шилдэгийн шилдэг тамирчдыг шалгарууллаа.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.