Дэлхийн цорын ганц 48 цагийн гүйлт А зэрэглэлийн стандартын зам дээр 3 өдөр дарааллан 2024.2/23-2/25 өдрүүдэд Тайваний Тайпей хотод 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
48 цагийн гүйлтийн тэмцээний цаг хэмжилт, амжилт баталгаажуулалт, зохион байгуулалт, тамирчдын хоол хүнс, амралтын цэгийн үйлчилгээ зэргийг судлан, туршлага хуримтлуулж цаашдаа Монгол улсдаа нутагшуулах зорилгоор Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батболд, дасгалжуулагчаар С.Өнөрбаяр нар тамирчдын хамт оролцоод ирлээ.
Энэхүү тэмцээнд 48/24/12/6, 100км, 2цагийн буухиа, 5*10км буухиа уралдаан гэсэн долоон төрлөөр 16 орны 500 гаруй тамирчид бүх насны ангилалд тэсвэр тэвчээрээ сорилоо.
Нийт 48 цагийн гүйлтэнд 80 тамирчид оролцсоноос олон улсын хэт холын марафон гүйлтийн холбооны урилгаар холбооны шигшээ багийн тамирчин ОУХМ Н.Лхагва-Эрдэнэ уригдан оролцон 252,536км гүйж нийт эмэгтэй тамирчдын дунд 15-р байранд, 40-44 насны ангилалд 1-р байранд шалгарсан амжилт үзүүлж монголын хэт холын марафон гүйлтийн 48цагийн эмэгтэй тамирчдын түүхийн эхлэл хуудсыг нээсэн тул Монгол улсын дээд амжилтыг батламжлахаар боллоо.
Н.Лхагва-Эрдэнэ 48цагт 252,536км XIII байр /40-44 насны ангилалд I байр/
Ж.Батцоож 24 цагт 169,173км /нийт тамирчдаас IV байр/
П.Отгонбаатар 24 цагт 183,379км /нийт тамирчдаас XIV байр/
М.Баясгалан 6 цагт 48,428км /55-59 насны ангилалд III байр/
Ц.Жамбаа 12 цагт 94,918км /50-54 насны ангилалд/ Сонирхогч
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.