Мэдээ

“СЭЛЭНГЭ МАРАФОН - 2024” ТОВЧ МЭДЭЭ

“СЭЛЭНГЭ МАРАФОН - 2024” ТОВЧ МЭДЭЭ
Мэдээ
Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит “Сэлэнгэ Марафон”-ыг 2024.07.06-ны өдөр “Сэлэнгэ аймгийн ЗДТГ”-тай хамтран өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд 13 насны ангилалаар, 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий ивээн тэтгэгчээр: Гранд Био Септек ХХК “GBS” LLC, Хэвлэл мэдээллийн хамтрагчаар МҮОНТ MNB ажиллалаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Улсын их хурлын гишүүн Ч.Ундрам, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дарга У. Батмөнх, Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батболд нар оролцлоо.
Тэмцээний өдөр +32С халуун, тамирчдын тэсвэр тэвчээрийг сорьсон өдөр байв.
“Сэлэнгэ марафон 2024”-нд Увс, Төв, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорноговь, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд, Архангай, Сэлэнгэ зэрэг 15 аймаг, 30 гаруй байгууллагын 300-аад тамирчид оролцлоо. Энэ жилийн тэмцээн 55-64, 65-с дээш насны ангилал нэмэгдэж орсон нь онцлогтой байлаа.
Баг, тамирчид, сурагчидаа амжилттай бэлдэн оролцуулсан Алдар Спорт хороо, Зэвсэгт хүчний О15, 110, 150, 327, 350-р ангиуд, Хилчин спорт хорооны 0253, 0151, 0243, 0131, 0303-р дугаар ангиуд, Хүч спорт хороо, Mongolia Elite runners, Active, Ахиллис, ARC, Let’s run, MGL running channel зэрэг гүйлтийн клубууд, бусад байгууллага, дунд сургуулийн дасгалжуулагч, удирдлага нарт талархал илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.