Гэйтвэй Интернашинал Эдюкейшн Корпорейшн / Жуанне Ким захиралтай / ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд GATEWAY-2024- нэрэмжит кросс гүйлтийнхээ тэмцээнийг 9 насны ангиллаар Монголын хэт холын марафон гүйлтийн холбоотой хамтран 3 дахь жилдээ 2024 оны 9 сарын 8-ний өдөр Төв аймгийн нутагт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд хөдөө орон нутгаас Орхон -уул, Дархан-уул, Өвөрхангай, Төв аймаг, Сүхбаатар, Дорнод, Сэлэнгэ, Булган, Говь-сүмбэр аймгуудаас болон, клубүүдээс шалгарсан шилдэг тамирчид оролцлоо. Мэргэжлийн 16 шүүгч, сайн дурын 20 гаруй шүүгч ажиллалаа. Цаг агаар хувьд +22С дулаантай, салхи 11м/с хурдтай байлаа.
Энэ жилийн тэмцээний онцлог: Эрүүл агаарт интертэйнмэнт талаасаа зохиогдсон тус арга хэмжээнд Гэйтвэй интэрнэшнлийн зүгээс гүйгчид, хөгжөөн дэмжигчдэд зориулж 30 гаруй сая төгрөгийн Зөөврийн компьютер, таблет, гар утас, дрон, электрон цаг, спорт, гэр ахуйн, гоо сайхны бараа гэх мэтчилэн "Супер сугалаа" явууллаа. Гэр бүлээрээ ирсэн тамирчдад зориулж 6-70 насны оролцогчдод төрөл бүрийн хөгжөөнт тоглоом, мөхөөлдөс, амттаны худалдаа, Америк маягийн өдрийн хоолны өргөн сонголтууд зэрэг хүний хэрэгцээ цөм бүрэн байснаараа энэ жилийн тэмцээн онцлог болж өндөрлөлөө.
Тэмцээний хамгийн залуу оролцогч 500м 7-9 насны ангилалд гүйсэн 571 энгэрийн дугаартай Баттөр овогтой Түмэлү охин байлаа. Харин хамгийн ахмад оролцогчоор МХХМГХолбооноос 1000м 60+ Эрэгтэй насны ангилалд 423 энгэрийн дугаартай Доржсүрэнгийн Дамдинжав оролцлоо.
Ерөнхий зохион байгуулагчаар Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо оролцлоо.
Нийт оролцогчдод, байр эзэлсэн гүйгчид, сугалаанд хожсон хүмүүстээ баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.