МХХМГХолбоо нь аймаг, дүүргүүдийг өөрсдийн нэрийн марафон, кросс гүйлт, бүх нийтийн гүйлтийн тэмцээнтэй болгох зорилгын хүрээнд 11 насны ангиллаар Хөвсгөл аймгийн Галт суманд Спортын мастер, багш А.Даваадоржийн нэрэмжит кросс гүйлтийн тэмцээнийг 2 дахь жилдээ 2024.09.14-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батболд, Галт сумын засаг даргын орлогч Л.Цэнд-Аюуш нар нээв.
Хүн амын дунд нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэн сурталчилах, гүйлт чийрэгжилтийн үйл ажиллагааг тогтмолжуулан, хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, бие бялдар, оюун санааны өв тэгш байдлыг төлөвшүүлэх зорилгоор зохион байгууллаа. Цаг агаар тогтуун сайхан байсан.
Өсвөр үеийн тэмцээний 6 насны ангилалд 567 хүүхэд, насанд хүрэгчдийн 5 насны ангилалд 64 хүн, нийт 631 хүн оролцлоо. Өсвөр үеийн 8-9 насны ангилалд хамгийн их буюу 157 хүүхэд оролцож мөн хөгжөөн дэмжигчид олноор хамрагдлаа
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр МХХМГХолбоо, хамтран зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар, Галт сумын ИТХ ЗДТГ, Галт сумын эмнэлэг, ЕБС, хүүхдийн цэцэрлэг оролцлоо. Бүх бололцоог бүрдүүлж өгсөн Галт сумын засаг дарга Д.Эрдэнэхуягтаа баярлалаа.
Нийт оролцогчид, байр эзэлсэн гүйгчид, хөгжөөн дэмжихээр ирсэн хүмүүстээ дахин баяр хүргэе.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.