Тус холбоо нь 2024 оны "Жилийн эцсийн тайлангийн хурал"-аа 2024.12.17-ны өдөр МҮОХ-ны Хурлын танхимд хийлээ.
Холбооны Дэд ерөнхийлөгч, УЗГишүүд, тамирчид өргөнөөр оролцлоо.
Жилийн эцсийн тайлангийн хурлаар дараах асуудлын талаар хэлэлцэв.
1. 2024 оны үйл ажиллагаа, тэмцээн уралдааны ажлын тайлан
2. Санхүүгийн тайлан
4. Шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах
5. 2024 оны шилдэгүүдийг тодруулах
1. МХХМГХ-ны Гүйцэтгэх захирал, ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр: 2024 оны үйл ажиллагаа, тэмцээн уралдаан, цол зэрэг авсан тамирчдын тоо, бусад ажлын тайлангийн талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн МХХМГХ нь:
- Багахангай марафон УАШТ
- Монгол Банк марафон
- Монгол Говь-225 ОУ-ын хэт холын марфон гүйлтийн тэмцээн
- Сэлэнгэ марафон
- 6/12/24 цагийн УАШТ
- Бодонч марафон
- Гэйтвэй ОУ-ын тэмцээн
- Хөвсгөл аймгийн Галт сумын марафон
- Алдарт эх тэмцээн зэрэг, өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастерууд, холимог буухиа гүйлт зэрэг 12 насны ангиллаар кросс гүйлт, нэрэмжит марафон гүйлтийг дотооддоо тус тус зохион байгуулсан талаар,
Олон улсын тэмцээний талаар:
- Тайван улсын Тайпэй хотод зохион байгуулагдсан /6/12/24/48 цагийн гүйлтийн олон улсын нээлттэй тэмцээний 48 цагийн гүйлтийн төрөлд анх удаа эмэгтэй тамирчныг оролцуулж, Монгол улсын шинэ дээд амжилт эзэмшигч батламж олгох талаар,
- 6/12 цагийн тэмцээн БНСУ-ын Чэжү аралд зохион байгуулагдсан. Энэхүү тэмцээнд Монголын элит раннерс клубын баг тамирчид амжилттай оролцсон.
- АНУ-ын Аризона мужид зохион байгуулагдсан 6 цагийн гүйлтэнд Монгол улсаас тамирчин оролцуулсан талаар, мөн энэ жилийн тэмцээнд нийт 153 шүүгч ажиллуулсан талаар дурдав.
- МХХМГХ нь 5 тамирчныг хураамжаас чөлөөлж, хураамжийн зардлыг бүрэн даасан байна.
2. МХХМГХ-ны нягтлан бодогч Б.Мягмарсүрэн: 2024 оны санхүүгийн тайланг дэлгэрэнгүй танилцуулав.
3. УЗГ-нээр Ховд аймгийнуугуул Хөнгөн атлетикийн Спортын мастер Д.Өлзийжаргал болсонтой холбогдуулж, Өлзийжаргал өөрийгөө танилцуулав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.