Мэдээ

БАЯНХОНГОР АЙМАГТ -6/12/24 цагийн УАШТ 2025.07.25-26 БОЛНО.

БАЯНХОНГОР АЙМАГТ -6/12/24 цагийн УАШТ 2025.07.25-26   БОЛНО.
Мэдээ
2025.02.18 өдөр Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Энхбат, БТСГ-ын дарга ,аймгийн иргэдийн төлөөлөгч Б.Отгонбямба, БТСГ-ын Спортын хэлтсийн дарга Д.Арцад, нартаа уулзалт хийж Залуучууд, Насанд хүрэгчид, Мастеруудын 6/12/24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 07 сарын 25-26 өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулахаар харилцан тохиролцож эцэслэн баталлаа. Хуралд Баянхонгор аймгийн Хэт Холын Марафон
Гүйлтийн холбооны салбар зөвлөлийн тэргүүн Л.Батмөнх, Олон өдрийн гүйгч Ч.Цэгмид , С.Лхачинсүрэн. хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч Ц.Бадам нар оролцлоо. Тус тэмцээн нь анх удаагаа хөдөө орон нутагт зохион байгуулагдахаараа онцлог юм. Хэт холын марафон гүйлтийн спортыг аймагтаа, нэвтрүүлэх ,хөгжүүлэх үйлсэд идэвх зүтгэл гарган дэмжсэн Баянхонгор аймгийн ЗДТГ ,БТСГазрын хамт олонд марафон, гүйлт сонирхогчдын нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.