Мэдээ

ПАРА БОЧИГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

Хүүхдийн спортын наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний пара бочигийн аваргууд тодорлоо. Тэмцээнд хөдөө орон нутгийн болон нийслэлийн 9 дүүргийн баг тамирчид өрсөлдснөөс хөвгүүдийн төрөлд аваргын алтан медалийг Баянгол дүүргийн тамирчин Б.Батбаяр хүртлээ. Мөнгөн медалийг Хан-уул дүүргийн тамирчин П.Лхагвадорж хүрэл медалийг Б.Гавьяат нар тус тус хүртжээ. Харин охидын ангилалд аваргын алтан медалийг Баянгол дүүргийн тамирчин Н.Дагьмидмаа мөнгөн медалийг Баярцэцэг хүрэл мёдалийг Насанжаргал нар тус тус хүртсэн байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл