Мэдээ

ТУСГАЙ ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙ БАГУУДЫН АВАРГУУД ТОДОРЛОО

Хүүхдийн спортын VII наадмын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн спортын тэмцээний тусгай волейболын эрэгтэй багуудын медалийн төлөөх тоглолт явагдаж аваргууд тодорлоо. Тэмцээнд Өвөрхангай аймгийн баг болон нийслэлийн Хан-уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн 5 баг өрсөлдөж Хан-Уул дүүргийн баг аваргийн алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Сүхбаатар дүүргийн баг, хүрэл медалийг Баянгол дүүргийн баг тус тус хүртлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл